• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

42552.46

( 100.07 0.24% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 42552.46 100.07
MSE A Индекс 16559.54 31.13
MSE B Индекс 12026.7 73.92

Мэдээ мэдээлэл

5-Р САРЫН 13-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-05-13 16:22:08

Энэ өдөр нийт 13,955,460,197 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

ДОЛОО ХОНОГИЙН АРИЛЖААНЫ ТОЙМ МЭДЭЭ

2024-05-13 14:15:27

2024 оны 5 дугаар сарын 06-наас 2024 оны 5 дугаар сарын 10-ны хооронд өдөрт дунджаар 50,614,291,419.74 төгрөгийн арилжаа зохион байгуулагдлаа.

"ЭМ ЖИ ЭЛ АКУА" ХХК-ИЙН НИЙТЭД САНАЛ БОЛГОН ГАРГАЖ ХУВЬЦААНЫ АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖААГ 2024 ОНЫ 05 ДУГААР САРЫН 15-НЫ ӨДӨР ЭХЛҮҮЛНЭ

2024-05-13 13:50:13

Анхдагч зах зээлд хувьцааны захиалгын эрэлтийн хэмжээ нь нийлүүлэлтийн хэмжээнээс давсан тохиолдолд greenshoe хэрэгжүүлэхгүй буюу нэмж хувьцаа гаргахгүй.

Мэдээ мэдээлэл

"ГОВЬ" ХК 2019 ОНЫ КОМПАНИЙН ЗАСАГЛАЛЫН ТАЙЛАН ИРҮҮЛЛЭЭ

2020-08-13 09:57:34

"Говь" ХК нь компанийн сайн засаглалыг хэрэгжилтийн сайжруулах зорилгоор компанийн засаглалын өөрийн үнэлгээний тайланг 3 дахь жилдээ гарган ирүүлсэн байна. 

Тус компани нь өнгөрсөн онуудад засаглалын өөрийн үнэлгээг гаргахдаа бичиг баримтын боловсруулалтад илүү ач холбогдол өгч дүгнэсэн бол энэ жил бичиг баримтын хэрэгжилтэд анхаарч дүгнэсэн байна. Цаашид сайн засаглалаараа манлайлах зорилтыг тавин үйл ажиллагаанд мөрдлөг болгох баримт бичгийн боловсруулалтыг сайжруулж, түүний хэрэгжилт дээр илүү анхаарч тасралтгүй сайжруулалт хийж ажиллахаар болсон байна.

Манай улсын компани бүр компанийн засаглалын зарчмуудыг үйл ажиллагаандаа мөрдлөг болгосноор компанийн тогтвортой хөгжил, хөрөнгө оруулалтын таатай нөхцөлийг бүрдүүлэхээс гадна эдийн засгийн эрчимтэй өсөлтийг хангахад чухал хувь нэмэр оруулах билээ. 

"Говь" ХК-ийн 2019 оны компанийн засаглалын тайланг Энд дарж үзнэ үү.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ