• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

42356.49

( -374.73 -0.88% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 42356.49 -374.73
MSE A Индекс 16573.06 -12.71
MSE B Индекс 12160.9 49.43

Мэдээ мэдээлэл

5-Р САРЫН 15-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-05-15 17:12:33

Энэ өдөр нийт 29,797,902,804 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

“ЭМ ЖИ ЭЛ АКУА” ХХК-ИЙН ХУВЬЦААНЫ АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖААГ НЭЭХ ЦАН ЦОХИХ ЁСЛОЛ БОЛЛОО 

2024-05-15 12:57:51

"Эм жил эл акуа" ХХК 2005 оноос хойш MХБ дээр IP0 хийж анхдагч зах зээлийн арилжаагаар хувьцаагаа олон нийтэд санал болгож буй 40 дэх компани, харин 2024 он гарснаас хойш IPO хийж буй анхны компани болж байгаагаараа онцлог юм.

5-Р САРЫН 14-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-05-14 17:20:11

Энэ өдөр нийт 45,780,469,276 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

Мэдээ мэдээлэл

“СЭНТРАЛ ЭКСПРЕСС СИ ВИ ЭС” ХК 2022 ОНЫ ЭХНИЙ ХАГАС ЖИЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА, САНХҮҮГИЙН ТАЙЛАНГАА ТАНИЛЦУУЛЛАА

2022-08-16 17:22:08

Монголын хөрөнгийн биржийн II ангилалд бүртгэлтэй "Сэнтрал Экспресс Си Ви Эс" (CUMN) ХК нь 2022 оны II улирлын үйл ажиллагаа, санхүүгийн үр дүнгээ танилцууллаа.

Тайлант хугацаанд:

  • Компанийн цэвэр орлого өмнөх оны мөн үетэй харьцуулахад 240 хувиар өсөж, 69.5 тэрбум төгрөгт хүрсэн нь төлөвлөгөөнөөс 26.7 хувиар давсан үзүүлэлт юм. Энэ оны I улиралд тус компанийн цэвэр орлого 41.6 тэрбум төгрөг байсан бөгөөд эхний хагас жилийн компанийн цэвэр орлого өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 248 хувиар өсөж, 111.2 тэрбум төгрөгт хүрэв.

  • Компанийн нийт ашиг буюу нийт салбар дэлгүүрийн ашигт ажиллагаа 2022 оны II улиралд 1.6 тэрбум төгрөгт хүрсэн нь компани үүсгэн байгуулагдсан цагаас хойш анх удаа улирлын нэгдсэн дүнгээр эерэг ашигтай гарсан үзүүлэлт болов.

  • Компанийн цэвэр алдагдал нь 2022 оны II улиралд 1.3 тэрбум төгрөг болж, өмнөх улирлаас 4.5 тэрбум төгрөгөөр сайжирсан байна.

  • Компанийн нийт хөрөнгийн дүн нь 2021 оны жилийн эцэстэй харьцуулахад 18 хувиар өсөж, 150.8 тэрбум төгрөгт хүрсэн байна.

  • Компанийн нийт ажиллагсдын тоо 2022 оны II улирлын эцэст 2800 гаруй болсон нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 133 хувиар өссөн үзүүлэлт юм.

  • Салбар дэлгүүрийн тоо 2022 оны II улирлын эцэст 228 болж, өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 101-р нэмэгдсэн байна. 

Дэлгэрэнгүйг энд дарж үзнэ үү. 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ