Хөрөнгө оруулалтын төв
Үнэт цаасны зах зээлд хөрөнгө оруулахад шаардлагатай Мэдлэг, мэдээлэл, дүрэм журмыг нэг цэгт нэгтгэлээ.
Хөрөнгө оруулалтын тухай
Хөрөнгө оруулалт гэдэг нь ирээдүйд өгөөж хүртэх зорилгоор өөрийн хөрөнгийг хувьцаа, бонд болон бусад санхүүгийн хэрэгсэлд байршуулах үйл явц юм.
Үнэт цаасны хөрөнгө оруулалтын давуу талууд:
- Үндэсний болон олон улсын томоохон компаниудын хувьцаа эзэмшигч эзэн болох тэдгээр компаниудын өсөлттэй хамт өөрийн хөрөнгийг өсгөх боломж
- Өндөр өгөөж, тогтмол ногдол ашиг
- Татварын хөнгөлөлт /засгийн газрын бонд татваргүй, ногдол ашгийн татвар 50 хувийн хөнгөлөлт, ханшийн зөрүүний ашгийн татвар 90 хувийн хөнгөлөлттэй/
- Бага дүнгээр хөрөнгө оруулалт хийх боломж /Та 10 төгрөгөөр ч хөрөнгө оруулалтаа эхлүүлэх боломжтой/
- Хөрвөх чадвар /та хүссэн үедээ гар утасны аппликейшнаар дамжуулан үнэт цаас авч зарах боломжтой/

Хөрөнгийн зах зээл тоогоор
Сүүлийн 60 хоногийн индексийн ханшийн хөдөлгөөн
Хөрөнгө оруулалтаа хэрхэн эхлэх вэ?
Энгийн 3 алхмаар хөрөнгийн зах зээлд орох боломжтой.
Алхам 1. Данс нээлгэх
Тусгай зөвшөөрөлтэй үнэт цаасны компаниас сонголтоо хийж үнэт цаасны данс нээлгэх
Алхам 2. Бэлтгэл хангах
Үнэт цаасны компаниасаа зөвлөгөө мэдээлэл авч худалдан авах хувьцааныхаа мөнгийг дансандаа байршуулах
Алхам 3. Багц бүрдүүлэх
Үнэт цаасны хөрөнгө оруулалтыг эрсдэл бага өгөөж өндөр байлгах зорилгоор 5-10 өөр компаниудын хувьцааг худалдан авах
Хөрөнгө оруулалтын боломжууд
Өөрт тохирох хөрөнгө оруулалтын боломжуудыг судлах
IPO
Шинээр гарч буй хувьцаа, бонд болон бусад үнэт цаасны анхдагч зах зээлд оролцох боломж.
Үнэт цаас
Хувьцаа, бонд, хөрөнгө оруулалтын сангийн нэгж эрхийн хоёрдогч зах зээлийн арилжаа.
Уул уурхайн бүтээгдэхүүн
Алт, зэс болон бусад уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжааны мэдээлэл.
Хөрөнгө оруулагчийн эрх хамгаалалт
Ил тод мэдээлэл
Бүртгэлтэй компаниуд санхүүгийн тайлан, чухал мэдээллийг олон нийтэд нээлттэй хүргэх үүрэгтэй
СЗХ-ийн хяналт
Санхүүгийн Зохицуулах Хороо нь зах зээлийн оролцогчдын үйл ажиллагаанд хяналт тавьдаг
Арилжааны аюулгүй байдал
Хөрөнгө оруулагчийн хөрөнгө тусгай хамгаалалттай дансанд хадгалагдана
Мэдээлэл авах эрх
Компаниуд үйл ажиллагааны тайлангаа ил тод мэдээлэх үүрэгтэй.
Ногдол ашиг авах эрх
Компанийн ашгаас хувь тэнцүүлэн ногдол ашиг авах үндсэн эрх.
Гомдол гаргах эрх
Зөрчигдсөн эрхээ сэргээлгэхээр СЗХ болон МХБ-д хандах эрхтэй.
Хурлын эрх
Хувьцаа эзэмшигчдийн хуралд оролцож, санал өгөх эрхтэй.
Хөрөнгө оруулалтын бүтээгдэхүүнүүд
Хувьцааны давуу болон сул тал
Хувьцаа гэдэг нь компанийн өмчийн тодорхой хэсгийг эзэмших эрхийг илэрхийлдэг үнэт цаас юм. Та хувьцаа худалдаж авснаар тухайн компанийн хувь эзэмшигч болдог. Хэрэв компанийн үйл ажиллагаа амжилттай байвал хувьцааны үнэ өсөж, та ашиг олох боломжтой. Мөн зарим компани ашгаасаа хувьцаа эзэмшигчдэд ногдол ашиг хуваарилдаг. Жишээлбэл, та нийт 10,000 ширхэг хувьцаатай компанийн 100 ширхэг хувьцааг эзэмшдэг гэвэл тэр компанийн 1%-н эзэн гэсэн үг.
Давуу тал
Өсөх боломж – Хувьцааны үнэ өсвөл хөрөнгийн үнэ цэнэ нэмэгдэнэ.
Ногдол ашиг – Зарим компани ашгаасаа хувьцаа эзэмшигчдэд хуваарилдаг.
Урт хугацааны өгөөж – Хуримтлал, хөрөнгө өсгөхөд тохиромжтой.
Компанийн өмчлөгч болох – Хувьцаагаар дамжуулан компанийн тодорхой хэсгийг эзэмшинэ.
Хөрвөх чадвар – Бирж дээр худалдан авч, худалдах боломжтой.
Сул тал
Үнэ хэлбэлздэг – Зах зээлийн нөхцөлөөс шалтгаалан үнэ буурч болно.
Алдагдал хүлээх эрсдэлтэй – Хөрөнгө оруулсан мөнгөний үнэ цэнэ буурах боломжтой.
Тэвчээр шаарддаг – Ашиг олохын тулд урт хугацаанд хөрөнгө оруулах шаардлагатай байдаг.
Судалгаа хэрэгтэй – Компанийн санхүү болон зах зээлийг ойлгож шийдвэр гаргах шаардлагатай.
Мэдээ, мэдээлэл
Хөрөнгийн зах зээлийн сүүлийн үеийн мэдээ, мэдээлэл.
Гишүүн ҮЦК хайх
МХБ-ийн гишүүн нийт ҮЦК-аас брокерийн үйл ажиллагаа эрхэлдэг компанийг сонгоно уу.