MSE

Арилжаанд хэрхэн оролцох вэ?

Арилжаанд хэрхэн оролцох талаарх мэдээлэл

bg
icon

Данстай эсэхээ шалгах

Та үнэт цаасны данстай эсэхээ дараах 2 аргаар шалгаж болно.

  • EMongolia аппликейшны үнэт цаас хэсгээс хэдэн хувьцаа эзэмшиж байгаа болон ямар үнэт цаасны компанид данстайгаа мэдэх

  • Гар утаснаасаа 158989 дугаарт регистрийн дугаараа латин үсгээр бичиж явуулж ямар үнэт цаасны компанид данстайгаа мэдэх

icon

Данс нээлгэх

Үнэт цаасны арилжаанд оролцох буюу хувьцаа, бонд худалдаж авахын тулд та үнэт цаасны компани* /брокер/-д хандан үнэт цаасны болон төлбөр тооцоо гүйцэтгэгч банкны дансаа нээлгэнэ. Үнэт цаасны компани тус бүрийн харилцагчдад үйлчлэх нөхцөл, тухайлбал үйлчилгээний шимтгэл хураамж, арилжаанд онлайнаар ордог эсэх, арилжаанд идэвхтэй оролцдог эсэх зэрэг нь харилцан адилгүй байдаг тул үнэт цаасны компанийн сонгохдоо үйлчилгээний нөхцөлийг харьцуулан судлах зайлшгүй шаардлагатай юм. Түүнчлэн, үнэт цаасны компаниуд нь брокер-дилерийн, хөрөнгө оруулалтын зөвлөхийн гэсэн чиглэлээр үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөлтэй байдаг бөгөөд хөрөнгө оруулалтын зөвлөхийн үйл ажиллагаа явуулах зөвшөөрөлтэй компани танд хөрөнгө оруулалтын шийдвэр гаргахад хэрэгцээтэй судалгаа шинжилгээг хийж, зөвлөгөө, мэдээллээр хангана.

Та үнэт цаасны компаниудын дэлгэрэнгүй мэдээллийг эндээс үзнэ үү.

icon

Захиалга өгөх

Та өөрийн дансандаа худалдан авах үнэт цаасны үнэ болон шимтгэлийн мөнгийг байршуулж, брокерийн компанидаа үнэт цаас худалдаж авах захиалгаа өгнө. Брокер нь таны өгсөн захиалгыг хөрөнгийн биржийн арилжааны системд оруулдаг. Таны захиалгатай үнэ ханш болон тоо хэмжээний хувьд нийцэх захиалга байвал таны захиалга биелэгдэж хэлцэл хийгдэх ба нийцэх захиалга байхгүй тохиолдолд захиалгын санд хадгалагдаж биелэгдэх хүртэл тодорхой хугацаанд хүлээнэ.

icon

Багц бүрдүүлэх

Үнэт цаасны хөрөнгө оруулалтыг эрсдэл бага өгөөж өндөр байлгах зорилгоор өөр хоорондоо хамаарал багатай 5-10 өөр компаниудын хувьцааг худалдан авч багц бүрдүүлэх шаардлагатай

icon

Та өөрийн хөрөнгө оруулалтыг


Дэлгэрэнгүй мэдээлэл, зөвлөгөөг манай гишүүн үнэт цаасны компаниудаас авна уу.

Тодорхойлолт:

Үнэт цаасны данс нээлгэхдээ дараах бичиг баримтыг бүрдүүлэн заавал өөрийн биеэр очих эсвэл өөрийн итгэмжит хүнд итгэмжлэл гаргуулснаар нээлгэх боломжтой. Үүнд:

  • Иргэний үнэмлэх

  • Насанд хүрээгүй бол төрсний гэрчилгээ, эцэг эх, асран хамгаалагчийн иргэний үнэмлэх

  • Данс нээлгэх хураамж /ихэвчлэн 5000-10000 төгрөг байдаг/

Мөн 2018 оноос эхлэн цахимаар данс нээх боломжтой болсон тул иргэд заавал биеэр очихгүйгээр дансаа нээлгэж болох юм. Одоогийн байдлаар дараах үнэт цаасны компаниуд цахимаар данс нээх үйлчилгээг үзүүлж байна. Үүнд:

  • "Алтан хоромсог ҮЦК" ХХК

  • "Ард секюритиз ҮЦК" ХХК

  • "Апекс капитал ҮЦК" ХХК

  • “БиДиСЕК ҮЦК” ХК

  • “Бумбат Алтай ҮЦК” ХХК

  • "Гаүли ҮЦК" ХХК

  • “Голомт Капитал ҮЦК” – SocialPay

  • “Инвескор капитал ҮЦК” ХХК

  • "Мандал Капитал Маркетс ҮЦК" ХХК

  • "Нэйшнл сэкюритис ҮЦК" ХХК

  • "Өлзий энд ко капитал ҮЦК" ХХК

  • “Стандарт Инвесмент ҮЦК” ХХК

  • "Таван Богд Капитал ҮЦК" ХХК

  • “ТиДиБи Капитал ҮЦК” ХХК

  • "Тэнгэр капитал ҮЦК" ХХК

  • "Эм Ай Си Си ҮЦК" ХХК

  • “Гүүдсек ҮЦК” ХХК