IPO Hub — Анхдагч хувьцаа
Компани бирж дээр бүртгүүлэх, хөрөнгө оруулагч шинэ боломж олох — нэг цонхноос.
IPO гэж юу вэ?
IPO (Initial Public Offering) буюу анхдагч олон нийтийн санал нь хувийн компани хувьцаагаа олон нийтэд анх удаа санал болгох үйл явц юм. Энэ нь компанид өсөлтийн хөрөнгө татах, хөрөнгө оруулагчдад шинэ боломж нээх ач холбогдолтой.
МХБ-д бүртгүүлснээр компани ил тод байдлаа дээшлүүлж, олон нийтийн итгэлийг нэмэгдүүлнэ. Хөрөнгө оруулагчид IPO-оор дамжуулан шинэ компаниудын хувьцааг анхдагч үнээр авах боломжтой.
МХБ-д бүртгүүлэхийн тулд компани санхүүгийн тайлан, засаглалын шаардлагыг хангасан байх ёстой. Бүртгэлийн дараа компани жилийн болон улирлын тайланг нийтэлж байна.

Нээлттэй компани болох
Нээлттэй компани болохын давуу талууд
Нээлттэй хувьцаат компани болсноор бизнесээ өргөжүүлэхэд шаардлагатай урт хугацааны санхүүжилт татах, компанийн зах зээлийн үнэлгээ, нэр хүнд, хөрвөх чадварыг нэмэгдүүлэх, мөн дотоод, гадаадын өргөн хүрээний хөрөнгө оруулагчдад хүрэх боломж бүрдэнэ. Түүнчлэн компанийн засаглал, ил тод байдал, санхүүгийн сахилга батыг сайжруулж, тогтвортой өсөлт болон ирээдүйн нэмэлт санхүүжилтийн бат бөх суурийг бий болгодог.
Хөрөнгө татах боломж
МХБ-д бүртгэлтэй болсноор компаниуд:
Бизнесээ өргөжүүлэх, шинэ төсөл хэрэгжүүлэх, худалдан авалт хийх болон үйл ажиллагаагаа тэлэхэд шаардлагатай хөрөнгийг татах;
Зөвхөн банкны зээлээс хамаарахгүйгээр санхүүжилтийн эх үүсвэрээ төрөлжүүлэх боломжтой.
Нэр хүнд, танигдах байдлаа нэмэгдүүлэх
Нээлттэй хувьцаат компани болсноор:
Хөрөнгө оруулагчид, харилцагчид, бизнесийн түншүүд болон бусад оролцогчдын дунд компанийн нэр хүнд, танигдах байдал нэмэгдэнэ;
Ил тод байдал, сайн засаглалын зарчмыг баримталдаг гэдгээ харуулна.
Компанийн засаглалыг бэхжүүлэх
Биржид бүртгэлтэй компаниуд:
Олон улсын жишигт нийцсэн компанийн засаглалын тогтолцоог хэрэгжүүлэх;
Дотоод хяналт, санхүүгийн тайлагнал, мэдээллийн ил тод байдал болон хариуцлагын тогтолцоогоо сайжруулах боломжтой.
Урт хугацааны өсөлтийн боломж
Нээлттэй компани болсноор:
Дараагийн шатны хувьцааны санал (Secondary Offering) болон бусад санхүүгийн хэрэгслээр дахин хөрөнгө татах боломж бүрдэнэ;
Хувьцаа эзэмшигчид өөрийн хөрөнгийн үнэ цэнийг бодитоор үнэлүүлэхийн зэрэгцээ өмчлөлөө хадгалах боломжтой.
Хувьцаа эзэмшигчдэд хувьцаагаа хөрвөх чадвартай зах зээл дээр арилжих боломж олгоно
Бүртгэлийн шалгуур
Өрийн хэрэгслийн бүртгэлийн шалгуур
Компанийн бонд гаргагч | Журмын заалт | Үзүүлэлт |
Бонд гаргагчийн шалгуур | Хувьцааны бүртгэлийн I эсхүл II ангиллын шалгуур хангах | |
Үйл ажиллагаа явуулсан жил | 3 жил тогтвортой үйл ажиллагаа явуулсан байх | |
Өр төлбөргүй байх | Шүүхийн шийдвэрээр гүйцэтгэх өр төлбөргүй байх | |
Барьцаа хөрөнгө | Барьцаа хөрөнгөтэй эсхүл Зээлжих зэрэглэл тогтоолгосон байх *ҮЦГ нь зээлжих зэрэглэлтэй бол барьцаа хөрөнгөгүй байж болно. | |
Төлбөрийн тасалдал үүсгээгүй байх | Өмнө нь бонд гаргасан бол төлбөрийн тасалдал үүсгээгүй | |
Бүртгүүлэх үнэт цаас нь | Хязгаарлалтгүй, чөлөөтэй шилжих, арилжигдах боломжтой байх | |
Андеррайтер | + | |
Хүсэлт шийдвэрлэх хугацаа | Ажлын 15 хоног * I ангилалд бүртгэлтэй ХК бол ажлын 10 хоног | |
Аймаг, нийслэлийн засаг даргын бонд гаргагч | Өрийн удирдлагын тухай хуульд заасан шалгуур | |
Андеррайтер | Андеррайтергүй байж болно | |
Хүсэлт шийдвэрлэх хугацаа | Ажлын 10 хоног | |
Олон улсын санхүүгийн байгууллагын бонд гаргагч | Андеррайтер | Андеррайтергүй байж болно |
Хүсэлт шийдвэрлэх хугацаа | Ажлын 10 хоног |
Бүртгэлийн хураамж
Үнэт цаас бүртгэлийн хураамж
Үйлчилгээний хөлс
Үйлчилгээний төрөл | Үйлчилгээний нэр | I ангилал | II ангилал | III ангилал |
Өргөдөл хүлээн авах | Шинээр болон нэмж үнэт цаас бүртгүүлэх | 2,000,000 төгрөг | 2,000,000 төгрөг | 2,000,000 төгрөг |
Үнэт цаасны бүртгэлд өөрчлөлт оруулах, бүртгэлээс хасуулах | 1,500,000 төгрөг | 1,500,000 төгрөг | 1,500,000 төгрөг | |
Үнэт цаас бүртгэх | Нийт бүртгүүлсэн үнийн дүн (ЗЗҮ)-гээс тооцно. Нэмж үнэт цаас бүртгүүлэх тохиолдолд Журмын 22.7- г баримтална. | 50 тэрбум төгрөг хүртэл 0.08% | 50 тэрбум төгрөг хүртэл 0.09% | 0.09% |
50-100 тэрбум төгрөг хүртэл 0.07% | 50-100 тэрбум төгрөг хүртэл 0.08% | |||
100 тэрбум төгрөгөөс дээш 0.07% | 100 тэрбум төгрөгөөс дээш 0.07% | |||
Доод хэмжээ | 50 сая төгрөг | 25 сая төгрөг | 5 сая | |
Дээд хэмжээ | 500 сая төгрөг | 250 сая төгрөг | 50 сая төгрөг | |
Гадаад улсын үнэт цаас гаргагчийн хувьд нийт гаргасан хувьцаанаас бус зөвхөн Монголын хөрөнгийн биржээр анхдагч зах зээлд арилжигдах/арилжаалсан хувьцааны үнийн дүнгээс тооцох ба уг дүнгийн 1% байна. | ||||
IPO жагсаалт
Шинээр бүртгүүлсэн хувьцаат компаниуд /2005 оноос хойш/
Мэдээ, мэдээлэл
Хөрөнгийн зах зээлийн сүүлийн үеийн мэдээ, мэдээлэл.