MSE

Хөрөнгө оруулалт хийхэд юуг анхаарах вэ?

Хөрөнгө оруулалттай холбоотой мэдээ мэдээлэл

bg

Хөрөнгө оруулалт гэж юу вэ?

Ашиг олох, хөрөнгөө өсгөх зорилгоор тодорхой нэг хөрөнгөд мөнгөө байршуулахыг хөрөнгө оруулалт гэдэг. Хөрөнгө оруулагчид зорилгодоо хүрч хөрөнгийнхөө үнэ цэнийг өсгөж, ашиг олох боломж байдаг хэдий ч хөрөнгө оруулалт нь ашиггүй болж, хөрөнгө нь үнэ цэнээ алдах тохиолдол ч цөөнгүй бий. Та Хөрөнгийн зах зээлийн нэр томъёоны тайлбар толийг татна уу.

Юунд хөрөнгө оруулж болох вэ?

Хувьцаа, бонд, үл хөдлөх хөрөнгө, банкны хадгаламж зэргээр хөрөнгө оруулалтын олон хувилбар бий. Эдгээр нь бүгд өөр өөрсдийн давуу болон сул талтай.

Хөрөнгө оруулалт хийхэд хэр их мөнгө хэрэгтэй вэ?

Хөрөнгө оруулалт хийхэд шаардлагатай хөрөнгийн доод хэмжээ гэж байхгүй. Жишээлбэл, та 5000 төгрөгтэй бол 100 төгрөгний үнэтэй 50 хувьцаа авах боломжтой.

Хөрөнгө оруулалтаа өөрийн зорилго, эрсдэл даах чадварт нийцүүлэх.

Хөрөнгө оруулалтаа өөрийн зорилго, эрсдэл даах чадварт нийцүүлэх.
Хөрөнгө оруулагч бүрийн эцсийн зорилго нь ашиг олох явдал байдаг боловч зарим нь өндөр эрсдэлтэйгээр их ашиг олохыг хүсдэг бол зарим нь эрсдэл багатайгаар тогтмол ашиг олохыг эрмэлздэг. Жишээлбэл, 60 настай эмэгтэй өөрийн хөрөнгийн үнэ цэнийг бууруулахгүйн тулд том, тогтвортой компанид хөрөнгө оруулах бол 30 настай бизнесмен шинээр байгуулагдаж буй өндөр эрсдэлтэй компанид хөрөнгө оруулж ашиг олох магадлалаа нэмэгдүүлэхийг хүснэ.
Хүмүүс ийнхүү хөрөнгө оруулалтын зорилго, эрсдэл даах чадварын хувьд харилцан адилгүй байдаг учраас хөрөнгө оруулалтын аливаа арга, стратеги нь бүх хүмүүст тохирохгүй болохыг анхаараарай.

Хүмүүс ийнхүү хөрөнгө оруулалтын зорилго, эрсдэл даах чадварын хувьд харилцан адилгүй байдаг учраас хөрөнгө оруулалтын аливаа арга, стратеги нь бүх хүмүүст тохирохгүй болохыг анхаараарай.

Хөрөнгөө тараан байршуулах

Хөрөнгөө тараан байршуулах гэдэг нь бүх мөнгөөрөө нэг төрлийн хөрөнгө худалдаж авахгүйгээр, олон төрлийн хөрөнгөд мөнгөө хувааж хөрөнгө оруулахыг хэлдэг.

Жишээлбэл, та хувьцаа худалдаж авах гэж байгаа бол бүх мөнгөөрөө нэг компанийн хувьцаа авснаас өөр өөр салбарт үйл ажиллагаа явуулдаг хэд хэдэн компанийн хувьцаа худалдаж авахыг тараан байршуулалт гэдэг. Ингэснээр нэг компанийн хувьцааны үнэ буурах үед нөгөө компанийнх өсөх байдлаар таны нийт хөрөнгө оруулалтын үнэ цэнэ огцом унах эрсдэл буурна. Хөрөнгө оруулалтаа хувьцаа, бонд, хадгаламж, үл хөдлөх хөрөнгө зэргээр өөр төрлийн хөрөнгүүдэд тараан байршуулбал эрсдлийг илүү бууруулна.