“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 1072 хувьцаа
1072 хувьцаатай холбоотой мэдээллийг тайлбар
Хувьцаа гэж юу вэ?
Хувьцаа гэж юу вэ? /Видео/
1072 хувьцаа гэж юу вэ?
Хэрэв та Хүний хөгжлийн сангаас дараах хишиг хувийг хүртсэн тохиолдолд “Эрдэнэс Таван Толгой” ХК-ийн эзэмшиж байсан хувьцааны үлдэгдлээс хасагдсан байгаа болно. Үүнд:
2011 онд оюутны сургалтын төлбөр /500,000 төгрөг хүртэл/
2012 онд оюутны сургалтын төлбөр /491,960 төгрөг хүртэл/
2011 онд эрүүл мэндийн даатгал /8,040 төгрөг хүртэл/
Ахмад болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд олгосон 1 сая төгрөг хүртэл хэлбэрээр Иргэн та “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн хувьцаа эзэмшигч эсэхээ шалгахыг хүсвэл https://net.mcsd.mn/ хаягаар орж өөрийн регистрийн дугаарыг кирилл үсгээр шивж оруулан шалгах болон тус хувьцаатай холбоотой бусад дэлгэрэнгүй мэдээллийг “1072 хувьцаа мэдээллийн төв”-ийн 1800-1072 утсаар болон фэйсбүүк хаягаар лавлана уу.
Манай байгууллагаас шинээр хөгжүүлсэн энэхүү системийг цаашид хөгжүүлэх аливаа санал, хүсэлт болон ашиглахтай холбоотой асуулт байвал бидэнд info@mse.mn хаягаар хандана уу.
Хувьцаатай холбоотой шийдвэр, мэдээлэл
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааг иргэд, ААН-үүдэд эзэмшүүлэхтэй холбоотой төр, засгийн шийдвэрүүдийг доороос үзнэ үү.