MSE
Бусад мэдээ
Зах зээл

"ЛЭНД БОНД" ӨРИЙН ХЭРЭГСЛИЙН АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА ЭХЭЛНЭ

2026-10-08

Тус өрийн хэрэгслийн үндсэн андеррайтераар “Би Ди Сек” ХК ажиллаж байгаа бөгөөд татан төвлөрүүлэх үнийн дүн 100 хувь бүрдсэн тохиолдолд захиалгыг хаах нөхцөлтэй байна.

Санхүүгийн зохицуулах хорооны 2026 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 403 дугаар тогтоол, "Монголын хөрөнгийн бирж" ХК-ийн Гүйцэтгэх захирлын 2026 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн А/357 дугаар тушаалаар бүртгэгдсэн "ЛэндМН ББСБ" ХК-ийн "Lend MSME bond" өрийн хэрэгслийн анхдагч зах зээлийн арилжааны захиалгыг 2026 оны 10 дугаар сарын 13-ны өдөр 10:00-17:00 цагийн хооронд Монголын хөрөнгийн биржийн IPO системээр дамжуулж хүлээн авахаар боллоо. 

  • Үнэт цаасны нэр: Lend MSME bond

  • Бондын тоо, ширхэг: 200,000 ширхэг

  • Бондын нэрлэсэн үнэ: 100,000 төгрөг

  • Бондын хөтөлбөрийн нийт үнийн дүн: 20,000,000,000 (Хорин тэрбум) төгрөг

  • Бондын хугацаа: 24 сарын хугацаатай

  • Бондын жилийн хүүгийн түвшин: 18.5%

  • Бондын хүү төлөгдөх хугацаа : Улирал тутамд

  • Бондын үндсэн төлбөр төлөх хугацаа: Хугацааны эцэст

"Lend MSME bond" өрийн хэрэгслийн үндсэн андеррайтераар “Би Ди Сек ҮЦК” ХК ажиллаж байгаа бөгөөд татан төвлөрүүлэх үнийн дүн 100 хувь бүрдсэн тохиолдолд захиалгыг хаах нөхцөлтэй байна.

  • Үнэт цаасны танилцуулгыг эндээс үзнэ үү. 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ

"ЛЭНД БОНД" ӨРИЙН ХЭРЭГСЛИЙН АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА ЭХЭЛНЭ · Монголын Хөрөнгийн Бирж