• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

49490.32

( 100.17 0.2% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 49490.32 100.17
MSE A Индекс 19137.94 34.71
MSE B Индекс 14882.32 -40.32

Мэдээ мэдээлэл

11-Р САРЫН 20-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-11-20 18:13:01

Энэ өдөр нийт 6,992,581,177 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав. 

11-Р САРЫН 19-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-11-19 16:03:56

Энэ өдөр нийт 3,994,024,658 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.

11-Р САРЫН 18-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-11-18 17:24:44

Энэ өдөр нийт 77,487,862,908 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.

Тавигдах ерөнхий шаардлага

МХБ ТӨХК-д гишүүнээр элсэх компаниуд нь дараах шаардлагуудыг хангасан байна.

  1. Үнэт цаасны зах зээлд зохицуулалттай үйл ажиилллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй байх.
  2. Үйл  ажиллагаагаа  тогтвортой,  тасралтгүй  явуулах  дунд  хугацааны бизнес төлөвлөгөөтэй байх.
  3. Өөрийн хөрөнгийн хэмжээ нь Хорооноос тогтоосон хэмжээг хангаж байх “Гишүүнчлэлийн журам”-ын 2.1.3-д заасан хөрөнгийн хэмжээний гурваас доошгүй хувьтай тэнцэх хэмжээний хөрөнгөөр үйл ажиллагааны эрсдлээс хамгаалах сан байгуулсан байх.
  4. “Гишүүнчлэлийн журам”-ын Хавсралт  4-т  заасан  үйлчилгээний  хөлсийг  төлсөн байх
  5. Хөрөнгийн   зах   зээлд   мөрдөгдөж   буй   хууль   тогтоомжтой   бүрэн танилцсан, тэдгээр хууль тогтоомжийг мөрдөн ажиллах, харилцагчийн өмнө хүлээсэн үүрэг хариуцлагаа шударгаар, мэргэжлийн өндөр түвшинд гүйцэтгэхийг тус тус баталсан баталгааг гаргасан байх. 
  6. Харилцагчдын үнэт цаасны бүртгэл тооцоо, арилжаа, төлбөр тооцооны мэдээллийг түргэн, шуурхай боловсруулж гаргах програм хангамжтай байх
  7. “Гишүүнчлэлийн журам”-ын Хавсралт 3-т заасан шаардлагуудад нийцсэн ажлын байр, техник, тоног төхөөрөмжөөр хангагдаж, үйл ажиллагаа явуулах нөхцөлийг бүрэн бүрдүүлсэн байх. 
  8. Үнэт цаасны зах зээлд зохицуулалттай зарим үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл,  зөвшөөрөл олгох, бүртгэх журамд заасан мэргэжлийн боловсон хүчний шаардлагыг хангасан байх.
  9. ”Гишүүнчлэлийн журам”-ын 2.2.2 болон 2.3.2-д заасан дотоод үйл ажиллагаандаа дагаж мөрдөх журмуудыг боловсруулсан байх.

 

Дараах тохиолдолд Биржийн гишүүнээр элсүүлэхээс татгалзана:

  1. Бичиг баримтын зөрчилтэй, худал, төөрөгдүүлсэн, алдаатай эсхүл хоорондоо зөрүүтэй  мэдээлэл агуулсан, Биржээс өргөдөлтэй холбогдуулан шаардсан мэдээллийг бүрэн ирүүлээгүй.
  2. Хорооны “Үнэт цаасны зах зээлд зохицуулалттай зарим үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл, зөвшөөрөл олгох, бүртгэх журам”-д заасан нөхцөл шаардлагыг хангаагүй.
  3. Гишүүнээс  хасагдсан  компани  нь  дахин  гишүүнээр  элсэх тухай өргөдлийг 6 сарын дотор Биржид гаргасан.
  4. Өргөдөл гаргагч гишүүнээр элсэж, үнэт цаасны зах зээлд үйл ажиллагаа эрхлэх нь түүний эрх бүхий албан тушаалтан, нөлөө бүхий хувьцаа эзэмшигч, толгой компанийн үйл ажиллагаатай харшилж, сонирхлын зөрчил үүсгэнэ гэж үзсэн.

Биржийн  Гүйцэтгэх  захирал  нь  гишүүнээр  элсүүлэхээс  татгалзсан шийдвэрийг тайлбарын хамт өргөдөл гаргагч этгээдэд бичгээр хүргүүлнэ.


Холбоо барих:

Хяналт шинжилгээний алба

Монголын Хөрөнгийн Бирж
Хаяг: Сүхбаатарын талбай-3, Улаанбаатар 15160, Монгол улс
Утас: (+976)-11-313747-(2122)
Факс: (+976)-11-325170
Веб хуудас: www.mse.mn
И-мэйл: membership@mse.mn