• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

49107.51

( 112.72 0.23% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 49107.51 112.72
MSE A Индекс 19128.97 84.07
MSE B Индекс 15159.54 177

Мэдээ мэдээлэл

11-Р САРЫН 27-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-11-27 16:15:23

Энэ өдөр нийт 11,677,324,766 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа. 

"ТЭНГЭР ДААТГАЛ" ХХК-ИЙН ҮНЭТ ЦААСНЫ АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА 11 ДҮГЭЭР САРЫН 28-НЫ ӨДРӨӨС ЭХЭЛНЭ

2024-11-27 11:07:30

“Тэнгэр даатгал” ХХК-ийн олон нийтэд санал болгон гаргаж буй хувьцааны анхдагч зах зээлийн арилжааны захиалгыг 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдрөөс эхлэн 12 дугаар сарын 04-ний өдрийн 16:00 цаг хүртэл Монголын хөрөнгийн биржийн IPO системээр дамжуулж хүлээн авахаар боллоо. 

УЛС ТУНХАГЛАСНЫ БАЯРЫН ӨДӨР АМАРНА

2024-11-25 21:07:43

2024 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр нь “Улс тунхагласны баяр” тохиож байгаатай холбогдуулан "Монголын хөрөнгийн бирж" ХК нь ажиллахгүй болохыг мэдэгдье.

Мэдээ мэдээлэл

УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР ХӨРӨНГИЙН БИРЖИД АЙЛЧИЛЖ, АРИЛЖААГ НЭЭХ ХҮНДЭТГЭЛИЙН ЦАНГ ЦОХИЛОО

2022-09-20 11:27:01

       Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар 2022 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр Монголын хөрөнгийн биржид ажиллаж хөрөнгийн зах зээлийн өнөөгийн байдал, цаашдын төлөвийн талаар санал солилцож 6803 дахь удаагийн үнэт цаасны арилжааг нээж цан цохилоо. Ёслолын арга хэмжээнд Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан, Дэд дарга Т.Цэрэнбадрал, Н.Хүдэрчулуун, Ажлын албаны дарга Т.Жамбаажамц, Монголын хөрөнгийн биржийн гүйцэтгэх захирал Х.Алтай, Бизнес хөгжлийн газрын захирал Т.Хаш-Эрдэнэ болон бусад хүндэт зочид оролцлоо.

      Арга хэмжээний үеэр Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар хэлэхдээ “1991 онд Монгол Улс төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгаас чөлөөт зах зээлийн эдийн засагт шилжсэнээр Монгол Улсад орчин үеийн зах зээлийн эдийн засгийн үндэс суурь тавигдаж, ард иргэдийг хувийн өмч хөрөнгөтэй болгох, түүнийг нь эдийн засгийн эргэлтэд оруулах нэн чухал ажлыг Монголын хөрөнгийн бирж хэрэгжүүлсэн. Үүнээс хойш 31 жилийн хугацаанд хөрөнгийн бирж, хөрөнгийн зах зээл нь цоо шинэ түвшинд хүрч хөгжиж, олон шинэ бүтээгдэхүүнтэй, идэвхтэй арилжаатай, дэд бүтэц, технологи, хууль эрх зүйн хувьд олон улсын жишигтэй хөл нийлүүлсэн, шинэ өнгө төрх бүхий орчин үеийн зах зээл болж хөгжиж чаджээ.

Санхүүгийн зах зээлийн хоёр тулгуур баганын нэг нь хөрөнгийн зах зээл байдаг бөгөөд уг зах зээлийг төгөлдөржүүлэн, төлөвшүүлэх нь зах зээлийн эдийн засаг хөгжих тулгуур байдаг. Монголын хөрөнгийн бирж нь 2021 онд дэлхийн хамгийн өндөр өсөлттэй хөрөнгийн биржээр тодорсон явдал нь эдийн засгийн агшилттай байгаа энэ хүнд цаг үед туйлын сайн мэдээ юм. Өнөөдрийн байдлаар хөрөнгийн биржийн зах зээлийн үнэлгээ ойролцоогоор 6 их наяд төгрөгт хүрээд байгаа бөгөөд олон шинэ бүтээгдэхүүнүүд төрөн гарч арилжааны идэвх нэмэгдэж байна. Цаашлаад энэ нь хөрөнгө оруулалтын боломжууд нэмэгдэх, иргэдийн хувьд бизнесийн идэвх сайжрах суурь болно.

Бид өөрчлөлт шинэчлэлийн дараагийн том давлагааг ахин эхлүүлэх гэж байна. 2021 оны Банкны тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийн дагуу удахгүй системийн нөлөө бүхий банкууд үнэт цаасаа хөрөнгийн зах зээлээр дамжуулан олон нийтэд санал болгож, иргэд банкны харилцагчаас хөрөнгө оруулагч болох боломж иргэн бүрд нээлттэй болж байна. Энэ утгаараа 2022 он банкны салбар болон хөрөнгийн зах зээлийн түүхэнд тодоор тэмдэглэгдэн үлдэх жил байх нь гарцаагүй” гэлээ.  

      Тэрээр “Монгол Улсын Их Хурлын 2021 оны 106 дугаар тогтоолоор батлагдсан “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд шийдвэрлэх 6 асуудлын нэг болох “Төрийн бүтээмжийн сэргэлт”-ийг амжилттай хэрэгжүүлэхэд хөрөнгийн зах зээл гол талбар болох учиртай.

Тухайлбал, энэ оны дөрөвдүгээр сарын 29-ний өдөр Төрийн өмчит хуулийн этгээдийн хувьцааг 2022-2023 онд биржээр олон нийтэд нээлттэй худалдаалах үндсэн чиглэлийг батлах тухай тогтоолыг УИХ-аас баталсны дагуу зургаадугаар сарын 29-ний өдөр нээлттэй хувьцаат компанийн хэлбэрт шилжүүлэх төрийн өмчит 25 хуулийн этгээдийн жагсаалтыг Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлэж баталсан. Энэхүү жагсаалтын эхний компани болох Монголын хөрөнгийн бирж нь төрийн өмчит бусад компаниудаа түүчээлэн хамгийн түрүүнд нээлттэй хувьцаат компанийн хэлбэрт шилжих нь хөрөнгийн зах зээлийн хөгжлийг хурдасгах чухал алхам гэж үзэж байна. Нээлттэй хувьцаат компани болсноор тухайн компанийн засаглал сайжрах, ашигт ажиллагаа нь нэмэгдэж, төсвийн орлого нэмэгдэх зэрэг олон тооны эерэг үр дагаврыг бий болсон түүхэн сайн жишээ бидэнд олон байгаагийн нэг нь Монгол шуудан ХК юм” гэж онцоллоо.

 

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ