• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

49107.51

( 112.72 0.23% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 49107.51 112.72
MSE A Индекс 19128.97 84.07
MSE B Индекс 15159.54 177

Мэдээ мэдээлэл

11-Р САРЫН 27-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-11-27 16:15:23

Энэ өдөр нийт 11,677,324,766 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа. 

"ТЭНГЭР ДААТГАЛ" ХХК-ИЙН ҮНЭТ ЦААСНЫ АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА 11 ДҮГЭЭР САРЫН 28-НЫ ӨДРӨӨС ЭХЭЛНЭ

2024-11-27 11:07:30

“Тэнгэр даатгал” ХХК-ийн олон нийтэд санал болгон гаргаж буй хувьцааны анхдагч зах зээлийн арилжааны захиалгыг 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдрөөс эхлэн 12 дугаар сарын 04-ний өдрийн 16:00 цаг хүртэл Монголын хөрөнгийн биржийн IPO системээр дамжуулж хүлээн авахаар боллоо. 

УЛС ТУНХАГЛАСНЫ БАЯРЫН ӨДӨР АМАРНА

2024-11-25 21:07:43

2024 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр нь “Улс тунхагласны баяр” тохиож байгаатай холбогдуулан "Монголын хөрөнгийн бирж" ХК нь ажиллахгүй болохыг мэдэгдье.

Мэдээ мэдээлэл

9-Р САРЫН 20-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2022-09-20 14:14:18

2022 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр энгийн арилжаагаар 41 хувьцаат компанийн 176,446,707 төгрөгийн үнийн дүн бүхий 1,294,066 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 15 компанийн хувьцааны ханш өсөж, 21 компанийн хувьцааны ханш буурсан бол компанийн ханш тогтвортой байлаа. Үүнээс "Хүрд" XK (HRD +15.00%), "Тэнгэрлиг медиа групп" ХК (TNGR + 6.84%) болон "Талх чихэр" ХК (TCK +6.10%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Гурил тэжээл Булган" ХК (GTJ -12.62%), "Булигаар" ХК (MBG -11.50%) болон "УБ-БҮК" ХК (BUK -10.75%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.

Мөн өнөөдрийн арилжаагаар хөрөнгө оруулалтын 2 сангийн 27,439 ширхэг нэгж эрхийг 10,498,531 төгрөгөөр арилжаалсан бол хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас 32 ширхгийг 3,200,000 төгрөгөөр, компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаанд ширхэг үнэт цаасыг 1,958,346 төгрөгөөр арилжааллаа. 

ТOP-20 индекс 1.6 хувиар буурч, 34687.2 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 4,824,523,031,225 төгрөг боллоо. 

Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.   

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ