-
“Монголын хөрөнгийн бирж” ТӨХК-ийн нэмэлт хувьцааг биржээр дамжуулан олон нийтэд нээлттэй худалдах бэлтгэл ажлын хүрээнд хууль зүйн зөвлөх үйлчилгээ үзүүлэх сонгон шалгаруулалтад оролцох хүсэлтэй хуулийн этгээдийг саналаа ирүүлэхийг урьж байна.
-
Энэхүү зөвлөх үйлчилгээ нь “Монголын хөрөнгийн бирж” ТӨХК-ийн нэмж гаргах хувьцаатай холбоотойгоор Үнэт цаасны зах зээлийн тухай хуульд заасан хууль зүйн дүгнэлтийг холбогдох хууль, дүрэм, журмын хүрээнд, мэргэжлийн өндөр түвшинд хийж гүйцэтгэх болно.
-
Мэдүүлгээ ирүүлж буй зөвлөх нь уг үйлчилгээг гүйцэтгэх чадвартайг нотлох дараах мэдээллийг ирүүлнэ. Үүнд:
-
Санхүүгийн зохицуулах хорооны тусгай зөвшөөрөлтэй байх,
-
СЗХ-ны зөвшөөрөл авснаас хойш 3-аас доошгүй жил үйл ажиллагаагаа
-
тогтмол явуулсан байх,
-
Дээрх мэдээллийг хангасан сонирхсон этгээд нэмэлт мэдээллийг 2022 оны 10 дугаар сарын 03-ний өдрийн 17:00 цаг хүртэл авч болох бөгөөд шалгаруулалтад оролцох саналаа Үнэлгээний хороонд mseipo@mse.mn цахим хаягаар болон цаасан хэлбэрээр 2022 оны 10 дугаар сарын 04-ны өдрийн 10:00 цагийн дотор ирүүлнэ үү.
Монголын Хөрөнгийн Бирж, Сүхбаатарын талбай-3, Улаанбаатар 15160, Монгол улс
Утасны дугаар: 11-313747 /2211, 4212/
Цахим шуудангийн хаяг: mseipo@mse.mn
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ