• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

49107.51

( 112.72 0.23% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 49107.51 112.72
MSE A Индекс 19128.97 84.07
MSE B Индекс 15159.54 177

Мэдээ мэдээлэл

11-Р САРЫН 27-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-11-27 16:15:23

Энэ өдөр нийт 11,677,324,766 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа. 

"ТЭНГЭР ДААТГАЛ" ХХК-ИЙН ҮНЭТ ЦААСНЫ АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА 11 ДҮГЭЭР САРЫН 28-НЫ ӨДРӨӨС ЭХЭЛНЭ

2024-11-27 11:07:30

“Тэнгэр даатгал” ХХК-ийн олон нийтэд санал болгон гаргаж буй хувьцааны анхдагч зах зээлийн арилжааны захиалгыг 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдрөөс эхлэн 12 дугаар сарын 04-ний өдрийн 16:00 цаг хүртэл Монголын хөрөнгийн биржийн IPO системээр дамжуулж хүлээн авахаар боллоо. 

УЛС ТУНХАГЛАСНЫ БАЯРЫН ӨДӨР АМАРНА

2024-11-25 21:07:43

2024 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр нь “Улс тунхагласны баяр” тохиож байгаатай холбогдуулан "Монголын хөрөнгийн бирж" ХК нь ажиллахгүй болохыг мэдэгдье.

Мэдээ мэдээлэл

9-Р САРЫН 28-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2022-09-28 13:40:04

2022 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр энгийн арилжаагаар 31 хувьцаат компанийн 214,761,427 төгрөгийн үнийн дүн бүхий 1,807,809 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 13 компанийн хувьцааны ханш өсөж,14 компанийн хувьцааны ханш буурсан бол 4 компанийн ханш тогтвортой байлаа. Үүнээс "Сэнтрал Экспресс Си Ви Эс" ХК (CUMN +7.12%), "Эрдэнэ Ресурс Девелопмент Корпорэйшн" ХК (ERDN +3.83%) болон "Крипто Үндэстэн" ХК (BUN +3.58%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Би ди сек" ХК (BDS -14.29%), "Женко тур бюро" ХК (JTBK -6.43%) болон "Айтүүлс" ХК (ITLS -6.28%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.

Мөн өнөөдрийн арилжаагаар хөрөнгө оруулалтын 2 сангийн 5,895 ширхэг нэгж эрхийг 2,285,884 төгрөгөөр арилжаалсан бол хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас 19 ширхгийг 1,900,000 төгрөгөөр арилжааллаа. 

ТOP-20 индекс 0.32 хувиар буурч, 33746.51 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 4,787,810,276,952 төгрөг боллоо. 

Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.   

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ