2022 оны 10 дүгээр сарын 3-ны өдөр энгийн арилжаагаар 40 хувьцаат компанийн 206,782,349 төгрөгийн үнийн дүн бүхий 1,021,117 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 5 компанийн хувьцааны ханш өсөж, 27 компанийн хувьцааны ханш буурсан бол 8 компанийн ханш тогтвортой байлаа. Үүнээс "Булигаар" ХК (MBG +11.00%), "Ард Даатгал" ХК (AIC +2.41%) болон "Дархан нэхий" ХК (NEH +0.85%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Мерекс" ХК (MRX -14.93%), "Монгол керамик" ХК (KEK -14.93%) болон "Эрээнцав" ХК (ECV -14.85%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.
Мөн өнөөдрийн арилжаагаар хөрөнгө оруулалтын 2 сангийн 17,677 ширхэг нэгж эрхийг 6,786,975 төгрөгөөр арилжаалсан бол компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаанд 1,285 ширхэг үнэт цаасыг 126,248,000 төгрөгөөр арилжааллаа.
ТOP-20 индекс 3.43 хувиар буурч, 32857.05 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 4,707,902,850,433 төгрөг боллоо.
Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ