• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

49107.51

( 112.72 0.23% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 49107.51 112.72
MSE A Индекс 19128.97 84.07
MSE B Индекс 15159.54 177

Мэдээ мэдээлэл

11-Р САРЫН 27-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-11-27 16:15:23

Энэ өдөр нийт 11,677,324,766 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа. 

"ТЭНГЭР ДААТГАЛ" ХХК-ИЙН ҮНЭТ ЦААСНЫ АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА 11 ДҮГЭЭР САРЫН 28-НЫ ӨДРӨӨС ЭХЭЛНЭ

2024-11-27 11:07:30

“Тэнгэр даатгал” ХХК-ийн олон нийтэд санал болгон гаргаж буй хувьцааны анхдагч зах зээлийн арилжааны захиалгыг 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдрөөс эхлэн 12 дугаар сарын 04-ний өдрийн 16:00 цаг хүртэл Монголын хөрөнгийн биржийн IPO системээр дамжуулж хүлээн авахаар боллоо. 

УЛС ТУНХАГЛАСНЫ БАЯРЫН ӨДӨР АМАРНА

2024-11-25 21:07:43

2024 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр нь “Улс тунхагласны баяр” тохиож байгаатай холбогдуулан "Монголын хөрөнгийн бирж" ХК нь ажиллахгүй болохыг мэдэгдье.

Мэдээ мэдээлэл

"БИЧИЛ ЭЙ БИ ЭС АКТИВ ТЗК” ХХК-ИЙН ХБҮЦ-НЫ ХОЁРДОГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА ЭХЭЛЛЭЭ

2022-12-19 10:09:22

"Монголын хөрөнгийн бирж" ТӨХК-д шинээр бүртгэгдсэн долоо дахь хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас болох “Бичил Эй Би Эс актив ТЗК” ХХК-ийн анхдагч зах зээлийн арилжааны захиалгыг 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрөөс 12 дугаар сарын 15-ны өдрүүдэд авч, арилжааг амжилттай зохион байгууллаа. 

Арилжааны системд нийт 160 хөрөнгө оруулагчийн 162 захиалга бүртгэгдсэн бөгөөд үнэт цаас гаргагчаас ирүүлсэн хуваарилалтын төлөвлөгөөний дагуу захиалгуудыг 100 хувь биелүүллээ. 

Санхүүгийн зохицуулах хорооны даргын 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 1/4804 тоот албан бичгээр “Бичил Эй Би Эс актив ТЗК” ХХК-ийн хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжааг эхлүүлэх зөвшөөрлийг олгосныг үндэслэн хоёрдогч зах зээлийн арилжааг 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдрөөс BGF-BD-19/12/24-C0037-17.5 симболтойгоор эхлүүллээ.

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ