• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

51787

( 74.5 0.14% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 51787 74.5
MSE A Индекс 19971.18 37
MSE B Индекс 15604.03 -15.11

Мэдээ мэдээлэл

01-Р САРЫН 22-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-01-22 16:32:58

Энэ өдөр нийт 25,012,287,265 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа. 

"БИД 2.0" БОНДЫН АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖААНЫ ЦАН ЦОХИХ ЁСЛОЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2025-01-22 10:56:32

"Бизнес-Инвест девелопмент ББСБ" ХХК-ийн олон нийтэд санал болгон гаргаж буй “БИД 2.0" бондын анхдагч зах зээлийн арилжааг BIDB үсгэн кодтойгоор эхлүүллээ.

01-Р САРЫН 21-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-01-21 16:18:10

Энэ өдөр нийт 28,476,673,856 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа. 

Мэдээ мэдээлэл

"СЭНДЛИ БОНД"-ЫГ ОЛОН НИЙТЭД НЭЭЛТТЭЙ АРИЛЖААЛАХААР БОЛЛОО

2023-01-24 10:38:06

"Монголын хөрөнгийн бирж" ТӨХК-ийн Гүйцэтгэх захирлын 2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн A/3 тоот тушаалаар бүртгэгдсэн “Сэндли ББСБ” ХК-ийн 100,000 төгрөгийн нэрлэсэн үнэтэй, 18 сарын хугацаатай, жилийн 19.2 хувийн хүүтэй, улирал тутам хүү төлөгдөх нийт 8.5 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий 85,000 ширхэг өрийн хэрэгслийг Санхүүгийн зохицуулах хорооны 2023 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн 01 тоот тогтоолоор бүртгэж, олон нийтэд санал болгон арилжаалахыг зөвшөөрсөн байна.

Үнэт цаасны танилцуулгад тусгасны дагуу энэхүү 8.5 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий өрийн хэрэгслийн анхдагч зах зээлийн захиалгыг 2023 оны 1 дүгээр сарын 25-ны өдрөөс 1 дүгээр сарын 31-ний өдөр хүртэл, өдөр бүр 10:00-17:00 цагийн хооронд  авахаар боллоо

”Сэндли Бонд”-ын үндсэн андеррайтераар "Өлзий Энд Ко Капитал ҮЦК” ХХК ажиллаж байгаа бөгөөд татан төвлөрүүлэх үнийн дүн 100 хувь бүрдсэн тохиолдолд захиалгыг хаах нөхцөлтэй байна. 

Үнэт цаасны танилцуулгыг Энд дарж үзнэ үү.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ