• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

43335.28

( 645.45 1.51% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 43335.28 645.45
MSE A Индекс 17064.19 178.54
MSE B Индекс 12105.35 -170.85

Мэдээ мэдээлэл

4-Р САРЫН 25-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-04-25 17:25:50

Энэ өдөр нийт 452,261,631,983 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

ҮНЭТ ЦААСНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН АНХАН ШАТНЫ МЭДЛЭГ ОЛГОХ 4-Р САРЫН СУРГАЛТ ӨНДӨРЛӨЛӨӨ

2024-04-24 18:43:33

Сургалтын зорилго нь хөрөнгийн зах зээлд ажиллах мэргэжлийн боловсон хүчний эрэлт, хэрэгцээг хангах, олон нийтэд үнэт цаасны зах зээлийн мэдлэг олгох замаар салбарын хөгжилд тодорхой хувь нэмэр оруулахад чиглэдэг.

Мэдээ мэдээлэл

1-Р САРЫН 25-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2023-01-25 13:45:31

2023 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр энгийн арилжаагаар 45 хувьцаат компанийн 479,552,444 төгрөгийн үнийн дүн бүхий 1,369,435 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 23 компанийн хувьцааны ханш өсөж, 17 компанийн хувьцааны ханш буурсан бол 5 компанийн ханш тогтвортой байлаа. Үүнээс "Жидакс" ХК (SOH +15.00%), "Э-Транс ложистикс" XК (ETR +12.49%) болон "Махимпекс" ХК (MMX +7.08%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Увс чацаргана" ХК (CHR -13.85%), "Хөвсгөл алтан дуулга" ХК (ADU -7.21%) болон "Мерекс" ХК (MRX -7.14%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.

Өнөөдрийн арилжаагаар хөрөнгө оруулалтын сангийн 12,293 ширхэг нэгж эрхийг 8,969,738 төгрөгөөр арилжааллаа.

ТOP-20 индекс 0.49 хувиар буурч, 37573.65 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 6,925,582,845,334 төгрөг боллоо. 

Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ