• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

49107.51

( 112.72 0.23% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 49107.51 112.72
MSE A Индекс 19128.97 84.07
MSE B Индекс 15159.54 177

Мэдээ мэдээлэл

11-Р САРЫН 27-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-11-27 16:15:23

Энэ өдөр нийт 11,677,324,766 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа. 

"ТЭНГЭР ДААТГАЛ" ХХК-ИЙН ҮНЭТ ЦААСНЫ АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА 11 ДҮГЭЭР САРЫН 28-НЫ ӨДРӨӨС ЭХЭЛНЭ

2024-11-27 11:07:30

“Тэнгэр даатгал” ХХК-ийн олон нийтэд санал болгон гаргаж буй хувьцааны анхдагч зах зээлийн арилжааны захиалгыг 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдрөөс эхлэн 12 дугаар сарын 04-ний өдрийн 16:00 цаг хүртэл Монголын хөрөнгийн биржийн IPO системээр дамжуулж хүлээн авахаар боллоо. 

УЛС ТУНХАГЛАСНЫ БАЯРЫН ӨДӨР АМАРНА

2024-11-25 21:07:43

2024 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр нь “Улс тунхагласны баяр” тохиож байгаатай холбогдуулан "Монголын хөрөнгийн бирж" ХК нь ажиллахгүй болохыг мэдэгдье.

Мэдээ мэдээлэл

1-Р САРЫН 27-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2023-01-27 14:00:12

2023 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр энгийн арилжаагаар 37 хувьцаат компанийн 425,297,691 төгрөгийн үнийн дүн бүхий 875,580 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 24 компанийн хувьцааны ханш өсөж, 10 компанийн хувьцааны ханш буурсан бол 3 компанийн ханш тогтвортой байлаа. Үүнээс "Монгол Базальт" ХК (MBW +10.25%), "Хөвсгөл алтан дуулга" ХК (ADU +7.60%) болон "Монгол керамик" ХК (KEK +7.14%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Тэнгэрлиг медиа групп" ХК (TNGR -6.04%), "Монгол савхи" ХК (UYN -5.88%) болон "Их барилга" ХК (IBA -2.40%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.

Өнөөдрийн арилжаагаар хөрөнгө оруулалтын сангийн 13,244 ширхэг нэгж эрхийг 8,543,966 төгрөгөөр, компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 1,172 ширхэг бондыг 116,953,880 төгрөгөөр, хөрөнгөөр баталгаажсан 1,515 ширхэг үнэт цаасыг 151,328,160 төгрөгөөр, багцын арилжаагаар 78,700 ширхэг үнэт цаасыг 250,266,000 төгрөгөөр арилжааллаа.

ТOP-20 индекс 0.18 хувиар өсөж, 37,866.83 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 6,972,206,251,581 төгрөг боллоо. 

Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ