• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

49107.51

( 112.72 0.23% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 49107.51 112.72
MSE A Индекс 19128.97 84.07
MSE B Индекс 15159.54 177

Мэдээ мэдээлэл

11-Р САРЫН 27-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-11-27 16:15:23

Энэ өдөр нийт 11,677,324,766 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа. 

"ТЭНГЭР ДААТГАЛ" ХХК-ИЙН ҮНЭТ ЦААСНЫ АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА 11 ДҮГЭЭР САРЫН 28-НЫ ӨДРӨӨС ЭХЭЛНЭ

2024-11-27 11:07:30

“Тэнгэр даатгал” ХХК-ийн олон нийтэд санал болгон гаргаж буй хувьцааны анхдагч зах зээлийн арилжааны захиалгыг 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдрөөс эхлэн 12 дугаар сарын 04-ний өдрийн 16:00 цаг хүртэл Монголын хөрөнгийн биржийн IPO системээр дамжуулж хүлээн авахаар боллоо. 

УЛС ТУНХАГЛАСНЫ БАЯРЫН ӨДӨР АМАРНА

2024-11-25 21:07:43

2024 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр нь “Улс тунхагласны баяр” тохиож байгаатай холбогдуулан "Монголын хөрөнгийн бирж" ХК нь ажиллахгүй болохыг мэдэгдье.

Мэдээ мэдээлэл

1-Р САРЫН 30-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2023-01-30 14:24:52

2023 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр энгийн арилжаагаар 44 хувьцаат компанийн 711,282,031 төгрөгийн үнийн дүн бүхий 1,504,498 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 20 компанийн хувьцааны ханш өсөж, 23 компанийн хувьцааны ханш буурсан бол 1 компанийн ханш тогтвортой байлаа. Үүнээс "Жидакс ХК (SOH +13.83%), "Крипто Үндэстэн ХК (CNF +12.57%) болон "Жуулчин дюти фрий ХК (SUL +11.19%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Хөх ган ХК (HGN -14.00%), "Фронтиер Лэнд Групп ХК (MDR -10.00%) болон "Эрдэнэс сольюшинс ХК (AMT -8.70%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.

Өнөөдрийн арилжаагаар хөрөнгө оруулалтын сангийн 8911 ширхэг нэгж эрхийг 3,270,651 төгрөгөөр, компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 304 ширхэг бондыг 30,365,220 төгрөгөөр, хөрөнгөөр баталгаажсан 101 ширхэг үнэт цаасыг 10,100,000 төгрөгөөр арилжааллаа.

ТOP-20 индекс 0.49 хувиар буурч, 37,682.07 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 6,922,690,129,329 төгрөг боллоо. 

Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ