• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

49107.51

( 112.72 0.23% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 49107.51 112.72
MSE A Индекс 19128.97 84.07
MSE B Индекс 15159.54 177

Мэдээ мэдээлэл

11-Р САРЫН 27-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-11-27 16:15:23

Энэ өдөр нийт 11,677,324,766 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа. 

"ТЭНГЭР ДААТГАЛ" ХХК-ИЙН ҮНЭТ ЦААСНЫ АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА 11 ДҮГЭЭР САРЫН 28-НЫ ӨДРӨӨС ЭХЭЛНЭ

2024-11-27 11:07:30

“Тэнгэр даатгал” ХХК-ийн олон нийтэд санал болгон гаргаж буй хувьцааны анхдагч зах зээлийн арилжааны захиалгыг 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдрөөс эхлэн 12 дугаар сарын 04-ний өдрийн 16:00 цаг хүртэл Монголын хөрөнгийн биржийн IPO системээр дамжуулж хүлээн авахаар боллоо. 

УЛС ТУНХАГЛАСНЫ БАЯРЫН ӨДӨР АМАРНА

2024-11-25 21:07:43

2024 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр нь “Улс тунхагласны баяр” тохиож байгаатай холбогдуулан "Монголын хөрөнгийн бирж" ХК нь ажиллахгүй болохыг мэдэгдье.

Мэдээ мэдээлэл

2-Р САРЫН 20-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2023-02-17 14:27:50

2023 оны 2 дугаар сарын 20-ны өдөр энгийн арилжаагаар 39 хувьцаат компанийн 593,761,481 төгрөгийн үнийн дүн бүхий 1,349,498 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 23 компанийн хувьцааны ханш өсөж, 6 компанийн хувьцааны ханш буурсан бол 10 компанийн ханш тогтвортой байлаа. Үүнээс "Таван толгой" ХК (TTL +14.98%), "Мандал говь импэкс" ХК (MNG +14.79%) болон "Крипто Үндэстэн" ХК (CNF +12.68%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Сэнтрал Экспресс Си Ви Эс" ХК (CUMN -13.71%), "Айтүүлс" ХК (ITLS -10.47%) болон "Түмэн шувуут" ХК (TUM -7.13%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.

Өнөөдрийн арилжаагаар хөрөнгө оруулалтын сангийн 17,127 ширхэг нэгж эрхийг 6,790,484 төгрөгөөр арилжааллаа.

ТOP-20 индекс 2.58 хувиар өсөж, 38,980.59 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 6,831,473,625,716 төгрөг боллоо. 

Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ