• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

49107.51

( 112.72 0.23% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 49107.51 112.72
MSE A Индекс 19128.97 84.07
MSE B Индекс 15159.54 177

Мэдээ мэдээлэл

11-Р САРЫН 27-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-11-27 16:15:23

Энэ өдөр нийт 11,677,324,766 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа. 

"ТЭНГЭР ДААТГАЛ" ХХК-ИЙН ҮНЭТ ЦААСНЫ АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА 11 ДҮГЭЭР САРЫН 28-НЫ ӨДРӨӨС ЭХЭЛНЭ

2024-11-27 11:07:30

“Тэнгэр даатгал” ХХК-ийн олон нийтэд санал болгон гаргаж буй хувьцааны анхдагч зах зээлийн арилжааны захиалгыг 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдрөөс эхлэн 12 дугаар сарын 04-ний өдрийн 16:00 цаг хүртэл Монголын хөрөнгийн биржийн IPO системээр дамжуулж хүлээн авахаар боллоо. 

УЛС ТУНХАГЛАСНЫ БАЯРЫН ӨДӨР АМАРНА

2024-11-25 21:07:43

2024 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр нь “Улс тунхагласны баяр” тохиож байгаатай холбогдуулан "Монголын хөрөнгийн бирж" ХК нь ажиллахгүй болохыг мэдэгдье.

Мэдээ мэдээлэл

“ЭКСПОРТОД ГАРГАХ НҮҮРСНИЙ ЦАХИМ АРИЛЖАА” СЭДЭВТ УУЛЗАЛТЫН ХӨТӨЛБӨР

2023-02-20 10:35:52

Зорилго: Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 466 дугаар тогтоолоор батлагдсан "Экспортод гаргах нүүрсний нээлттэй цахим арилжааны журам"-ын хүрээнд "Нүүрс, нүүрсэн бүтээгдэхүүний ангилал MNS 6457:2022" стандартад нийцсэн нүүрсний цахим арилжааг нээлттэй, ил тод, оролцогчдын тэгш эрхийг хангасан байдлаар зохион байгуулж, зах зээлийн бодит үнэ тогтоох, арилжааны мэдээллийг худалдагч, худалдан авагч, бусад оролцогчдод бодитой, үнэн зөв, шуурхай хүргэх нөхцөлийг бүрдүүлэх юм.
Хүлээгдэж буй үр дүн: Цахим арилжаанд оролцогчдод биржийн болон нүүрсний арилжаатай холбоотой дүрэм журам, зааврыг танилцуулах, дуудлага арилжаанд хэрхэн оролцох, гэрээ хэлцэл хэрхэн байгуулах, төлбөр тооцооны талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгч, арилжааны системийг зөв хэрэглэж хэвшүүлэх, мэдлэг чадварыг олгоно.
Оролцогчид: УУХҮЯ-ны төлөөлөл, Экспортод гаргах нүүрсийг худалдан авах сонирхогч этгээд, арилжаанд оролцогчид, худалдагчид, арилжаа зохион байгуулагч.
Хугацаа: 2023 оны 02 дугаар сарын 27-ны өдөр
Зохион байгуулагдах газар: Премьер Туушин Зочид Буудлын Соёмбо танхим

Цаг

Сэдэв

Агуулга

Илтгэгч

09:00-09:30

Бүртгэл /онлайнаар оролцох оролцогчдыг бүртгэх/

09:30-09:35

Нээлтийн ажиллагаа

Нээлтийн үг

Ж.Ганбаатар

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд

09:35-09:40

Х.Булгантуяа

МУ-ын сайд, Боомтын сэргэлтийн үндэсний хорооны дарга

09:40-09:45

Д.Баярсайхан 

Санхүүгийн зохицуулах хорооны дарга

09:45-09:55

МХБ-ийн ерөнхий танилцуулга

Х.Алтай

МХБ ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал

09:55-10:10

Нүүрсний арилжааг зохицуулах журам, зааврын танилцуулга

Экспортод гаргах нүүрсний нээлттэй цахим арилжааны журмын танилцуулга

Б.Бямбадагва

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын зөвлөх

10:10-10:20

 

Экспортод гаргах нүүрсний нээлттэй цахим арилжаа, мэдээ мэдээллийг олон нийтэд хүргэх 

Т.Хаш-эрдэнэ

/МХБ ТӨХК-Бизнес хөгжлийн газрын захирал

 

10:20-11:30

Асуулт, хариулт

Нүүрсний нээлттэй цахим арилжаа,худалдагч талын бодлого

Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Эрдэнэс Тавантолгой ХК, Тавантолгой ХК, Энержи Ресурс ХХК, Монголын Хөрөнгийн Бирж ТӨХК, ЭЗХЯ, Боомтын сэргэлтийн үндэсний хороо

11:30-11:50 Цайны завсарлага 

11:50-12:30

Туршилтын цахим арилжаа хийх

  • Системд бүртгэл хийх,

  • Туршилтын арилжаа зохион байгуулах

Монголын Хөрөнгийн Бирж ТӨХК