• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

49107.51

( 112.72 0.23% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 49107.51 112.72
MSE A Индекс 19128.97 84.07
MSE B Индекс 15159.54 177

Мэдээ мэдээлэл

11-Р САРЫН 27-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-11-27 16:15:23

Энэ өдөр нийт 11,677,324,766 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа. 

"ТЭНГЭР ДААТГАЛ" ХХК-ИЙН ҮНЭТ ЦААСНЫ АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА 11 ДҮГЭЭР САРЫН 28-НЫ ӨДРӨӨС ЭХЭЛНЭ

2024-11-27 11:07:30

“Тэнгэр даатгал” ХХК-ийн олон нийтэд санал болгон гаргаж буй хувьцааны анхдагч зах зээлийн арилжааны захиалгыг 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдрөөс эхлэн 12 дугаар сарын 04-ний өдрийн 16:00 цаг хүртэл Монголын хөрөнгийн биржийн IPO системээр дамжуулж хүлээн авахаар боллоо. 

УЛС ТУНХАГЛАСНЫ БАЯРЫН ӨДӨР АМАРНА

2024-11-25 21:07:43

2024 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр нь “Улс тунхагласны баяр” тохиож байгаатай холбогдуулан "Монголын хөрөнгийн бирж" ХК нь ажиллахгүй болохыг мэдэгдье.

Мэдээ мэдээлэл

3-Р САРЫН 2-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2023-03-02 14:37:16

2023 оны 3 дугаар сарын 2-ны өдөр энгийн арилжаагаар 45 хувьцаат компанийн 280,389,520 төгрөгийн үнийн дүн бүхий 826,351 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 18 компанийн хувьцааны ханш өсөж, 2 компанийн хувьцааны ханш буурсан бол 25 компанийн ханш тогтвортой байлаа. Үүнээс "Увс чацаргана" ХК (CHR +15.00%), "Монгол алт" ХК (ERS +14.93%) болон "Монгол дизель" ХК (MDZ +14.82%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Ган хийц" ХК (GHC -14.98%), "Оллоо" ХК (OLL -12.50%) болон "Гермес центр" ХК (HRM -11.50%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.

Өнөөдрийн арилжаагаар хөрөнгө оруулалтын сангийн 3,507 ширхэг нэгж эрхийг 1,191,753 төгрөгөөр, компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 1,064 ширхэг бондыг 106,258,210 төгрөгөөр, хөрөнгөөр баталгаажсан 443 ширхэг үнэт цаасыг 44,295,070 төгрөгөөр арилжааллаа.

ТOP-20 индекс 2.65 хувиар буурч, 39,251.79 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 6,982,740,723,743 төгрөг боллоо. 

Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ