• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

49107.51

( 112.72 0.23% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 49107.51 112.72
MSE A Индекс 19128.97 84.07
MSE B Индекс 15159.54 177

Мэдээ мэдээлэл

11-Р САРЫН 27-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-11-27 16:15:23

Энэ өдөр нийт 11,677,324,766 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа. 

"ТЭНГЭР ДААТГАЛ" ХХК-ИЙН ҮНЭТ ЦААСНЫ АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА 11 ДҮГЭЭР САРЫН 28-НЫ ӨДРӨӨС ЭХЭЛНЭ

2024-11-27 11:07:30

“Тэнгэр даатгал” ХХК-ийн олон нийтэд санал болгон гаргаж буй хувьцааны анхдагч зах зээлийн арилжааны захиалгыг 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдрөөс эхлэн 12 дугаар сарын 04-ний өдрийн 16:00 цаг хүртэл Монголын хөрөнгийн биржийн IPO системээр дамжуулж хүлээн авахаар боллоо. 

УЛС ТУНХАГЛАСНЫ БАЯРЫН ӨДӨР АМАРНА

2024-11-25 21:07:43

2024 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр нь “Улс тунхагласны баяр” тохиож байгаатай холбогдуулан "Монголын хөрөнгийн бирж" ХК нь ажиллахгүй болохыг мэдэгдье.

Мэдээ мэдээлэл

3-Р САРЫН 3-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2023-03-03 15:19:45

2023 оны 3 дугаар сарын 3-ны өдөр энгийн арилжаагаар 39 хувьцаат компанийн 1,239,888,079 төгрөгийн үнийн дүн бүхий 12,341,017 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 20 компанийн хувьцааны ханш өсөж, 17 компанийн хувьцааны ханш буурсан бол 2 компанийн ханш тогтвортой байлаа. Үүнээс "Багануур" ХК (BAN +14.84%), "Бэрх Уул" ХК (BEU +11.43%) болон "Таван толгой ХК (TTL +4.55%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Богд Банк" ХК (BOGD -8.52%), "Монголын цахилгаан холбоо" ХК (MCH -7.69%) болон "Айтүүлс" ХК (ITLS -6.86%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.

Өнөөдрийн арилжаагаар хөрөнгө оруулалтын сангийн 9,112 ширхэг нэгж эрхийг 2,063,466 төгрөгөөр, компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 2,041 ширхэг бондыг 204,080,000 төгрөгөөр арилжааллаа.

ТOP-20 индекс 1.02 хувиар өсөж, 39,653.69 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 7,016,411,104,840 төгрөг боллоо. 

Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ