1. Санхүүгийн Зохицуулах Хорооны 2014 оны 64 тоот тогтоолоор баталсан “Мэргэшлийн шалгаруулалт явуулах, мэргэжилтэнд эрх олгох, түдгэлзүүлэх, хүчингүй болгох тухай журам”-ын 3.1, 8.1, дахь заалт болон СЗХорооны улсын байцаагчийн дүгнэлтийг үндэслэн “Үнэт цаасны зах зээлийн тухай хууль”-ийн 80.1 дэх заалтыг зөрчсөн нэр бүхий ҮЦК-иудын дараахь мэргэжилтнүүдийн үнэт цаасны зах зээлд мэргэжлийн ажил, үйлчилгээ явуулах эрхийг 3 сарын хугацаагаар түдгэлзүүлсэн байна. Үүнд:
- Дашдорж овогтой Нармандах- Эрдэнэбилэг овогтой Алтансүх
- Ширэндэв овогтой Батжаргал
- Ванданлувсан овогтой Баттулга
2. “Мэргэшлийн шалгаруулалт явуулах, мэргэжилтэнд эрх олгох, түдгэлзүүлэх, хүчингүй болгох тухай журам”-ын 8.2 дахь заалт, “Үнэт цаасны зах зээлийн тухай хууль”-ийн 80.1 дэх заалтыг удаа дараа зөрчсөн Сурмаажав овогтой Мягмарсүрэнгийн үнэт цаасны зах зээлд мэргэжлийн ажил, үйлчилгээ явуулах эрхийг хүчингүй болгосон байна.
Мэдээллийн алба
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ