• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

49507.79

( 400.28 0.82% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 49507.79 400.28
MSE A Индекс 19316.92 187.95
MSE B Индекс 15145.56 -13.98

Мэдээ мэдээлэл

11-Р САРЫН 27-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-11-27 16:15:23

Энэ өдөр нийт 11,677,324,766 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа. 

"ТЭНГЭР ДААТГАЛ" ХХК-ИЙН ҮНЭТ ЦААСНЫ АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА 11 ДҮГЭЭР САРЫН 28-НЫ ӨДРӨӨС ЭХЭЛНЭ

2024-11-27 11:07:30

“Тэнгэр даатгал” ХХК-ийн олон нийтэд санал болгон гаргаж буй хувьцааны анхдагч зах зээлийн арилжааны захиалгыг 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдрөөс эхлэн 12 дугаар сарын 04-ний өдрийн 16:00 цаг хүртэл Монголын хөрөнгийн биржийн IPO системээр дамжуулж хүлээн авахаар боллоо. 

УЛС ТУНХАГЛАСНЫ БАЯРЫН ӨДӨР АМАРНА

2024-11-25 21:07:43

2024 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр нь “Улс тунхагласны баяр” тохиож байгаатай холбогдуулан "Монголын хөрөнгийн бирж" ХК нь ажиллахгүй болохыг мэдэгдье.

Мэдээ мэдээлэл

3-Р САРЫН 29-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2023-03-29 14:02:11

2023 оны 3 дугаар сарын 29-ний өдөр энгийн арилжаагаар 41 хувьцаат компанийн 133,726,862 төгрөгийн үнийн дүн бүхий 583,332 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 17 компанийн хувьцааны ханш өсч, 17 компанийн хувьцааны ханш буурсан бол 7 компанийн ханш тогтвортой байлаа. 

Үүнээс ЛэндМН ББСБ ХК (LEND +7.45%), Ариг гал ХК (EER +6.03%), Монгол шуудан ХК (MNP +5.86%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол Монгол алт ХК (ERS -14.86% ), Булигаар ХК (MBG -7.07%), Улсын их дэлгүүр ХК (UID -5.97% )-ийн хувьцаа хамгийн их уналттай байв.

Мөн өнөөдрийн арилжаагаар: 

-Хөрөнгө оруулалтын сангийн 81,523 ширхэг нэгж эрхийг 64,917,054 төгрөгөөр

-Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар нийт 49 ширхэг үнэт цаас 4,802,000 төгрөгөөр 

-Багцын арилжаагаар нийт 73,828 ширхэг үнэт цаас 7,382,800 төгрөгөөр 

-“Энержи Ресурс” ХХК-ийн 32,000 тонн баяжуулсан коксжих нүүрсийг 42,560,000 юань буюу 21,780,505,600 төгрөгөөр

-"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн 32,000 тонн хатуу коксжих нүүрсийг 5,747,200 ам.доллар буюу 20,252,730,496 төгрөгөөр тус тус арилжааллаа.

Өнөөдөр нийт 42,244,064,812 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

ТOP-20 индекс -0.45% хувиар буурч, 36,712.57 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 6,601,831,286,615 төгрөг боллоо. 

Үнэт цаасны арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

Нүүрсний арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ