• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

49471.75

( 364.24 0.74% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 49471.75 364.24
MSE A Индекс 19316.92 187.95
MSE B Индекс 15145.56 -13.98

Мэдээ мэдээлэл

11-Р САРЫН 27-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-11-27 16:15:23

Энэ өдөр нийт 11,677,324,766 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа. 

"ТЭНГЭР ДААТГАЛ" ХХК-ИЙН ҮНЭТ ЦААСНЫ АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА 11 ДҮГЭЭР САРЫН 28-НЫ ӨДРӨӨС ЭХЭЛНЭ

2024-11-27 11:07:30

“Тэнгэр даатгал” ХХК-ийн олон нийтэд санал болгон гаргаж буй хувьцааны анхдагч зах зээлийн арилжааны захиалгыг 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдрөөс эхлэн 12 дугаар сарын 04-ний өдрийн 16:00 цаг хүртэл Монголын хөрөнгийн биржийн IPO системээр дамжуулж хүлээн авахаар боллоо. 

УЛС ТУНХАГЛАСНЫ БАЯРЫН ӨДӨР АМАРНА

2024-11-25 21:07:43

2024 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр нь “Улс тунхагласны баяр” тохиож байгаатай холбогдуулан "Монголын хөрөнгийн бирж" ХК нь ажиллахгүй болохыг мэдэгдье.

Мэдээ мэдээлэл

"ХААН БАНК" ХХК-ИЙН ҮНЭТ ЦААСНЫ АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН ХУВААРИЛАЛТЫН ТӨЛӨВЛӨГӨӨ

2023-04-10 16:26:48

Санхүүгийн Зохицуулах Хорооны 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 689 тоот тогтоол, Монголын Хөрөнгийн Бирж /МХБ/ ТӨХК-ийн Гүйцэтгэх захирлын 2022 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн А/102 тоот тушаалын дагуу "ХААН Банк" ХХК-ийн шинээр гарган олон нийтэд санал болгож байгаа үнэт цаасны анхдагч зах зээлийн арилжааны захиалгыг 2023 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр 10:00-19:00 цагийн хооронд, 04 дүгээр сарын 14-нөөс 04 дүгээр сарын 19-ний өдрүүдэд 09:00-19:00 цагийн хооронд МХБ-ийн гишүүн үнэт цаасны компаниудаар дамжуулан хүлээн авна.

ХААН банк нийт хувьцааныхаа 10 хувьтай тэнцэх хэмжээний буюу 191,219,800 ширхэг хувьцааг нэмж гарган, нэгж хувьцааг 959 төгрөгөөр олон нийтэд санал болгож, нийт 183.4 тэрбум төгрөг татан төвлөрүүлэхээр төлөвлөж байна.

Нийтэд санал болгож буй хувьцааны 85 хүртэлх хувийг стратегийн хөрөнгө оруулагчдад, үлдэх хувийг олон нийтэд санал болгон Монголын хөрөнгийн биржийн "Үнэт цаасны анхдагч зах зээлийн арилжааны журам"-ын дагуу тогтоосон үнийн аргаар санал болгон худалдана.

Андеррайтер нь Үнэт цаас гаргагчийн стратегийн хөрөнгө оруулагчдын захиалгыг 100% биелүүлэх зарчмыг баримтлах ба бусад хөрөнгө оруулагчдад санал болгох хувьцааг хөрөнгө оруулагчдын тооноос хамааран дараах нөхцлийн дагуу суурь дүнд багтах захиалгыг бүрэн биелүүлж, үлдэх хувьцааг хувь тэнцүүлэх зарчмаар хуваарилалтыг гүйцэтгэнэ. Үүнд:

              Нөхцөл 1: Хөрөнгө оруулагчийн тоо 30,000 хүртэл бол 500,000 төгрөг хүртэл

              Нөхцөл 2: Хөрөнгө оруулагчийн тоо 30,001-ээс дээш бол 300,000 төгрөг хүртэл.

ХААН Банкны хувьцааг олон нийтэд арилжаалах үйл ажиллагаанд “БиДиСек ҮЦК” ХК  үндсэн андеррайтераар, “Таванбогд капитал ҮЦК” ХХК туслах андеррайтераар тус тус ажиллаж байна.

Үнэт цаасны танилцуулгыг энд дарж үзнэ үү.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ