• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

49471.75

( 364.24 0.74% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 49471.75 364.24
MSE A Индекс 19316.92 187.95
MSE B Индекс 15145.56 -13.98

Мэдээ мэдээлэл

11-Р САРЫН 27-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-11-27 16:15:23

Энэ өдөр нийт 11,677,324,766 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа. 

"ТЭНГЭР ДААТГАЛ" ХХК-ИЙН ҮНЭТ ЦААСНЫ АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА 11 ДҮГЭЭР САРЫН 28-НЫ ӨДРӨӨС ЭХЭЛНЭ

2024-11-27 11:07:30

“Тэнгэр даатгал” ХХК-ийн олон нийтэд санал болгон гаргаж буй хувьцааны анхдагч зах зээлийн арилжааны захиалгыг 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдрөөс эхлэн 12 дугаар сарын 04-ний өдрийн 16:00 цаг хүртэл Монголын хөрөнгийн биржийн IPO системээр дамжуулж хүлээн авахаар боллоо. 

УЛС ТУНХАГЛАСНЫ БАЯРЫН ӨДӨР АМАРНА

2024-11-25 21:07:43

2024 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр нь “Улс тунхагласны баяр” тохиож байгаатай холбогдуулан "Монголын хөрөнгийн бирж" ХК нь ажиллахгүй болохыг мэдэгдье.

Мэдээ мэдээлэл

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖИД "ХААН БАНК IPO" АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖААНЫ ЦАН ЦОХИХ ЁСЛОЛ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

2023-04-13 10:40:38

Монголын хөрөнгийн биржид өнөөдөр /2023-04-13/ "Хаан банк IPO" анхдагч зах зээлийн арилжааны цан цохих ёслолын ажиллагаа зохион байгуулагдлаа.

Ёслолыг нээж Монголын хөрөнгийн биржийн Гүйцэтгэх захирал Х.Алтай хэлсэн үгэндээ: “Өнөөдөр онцгой үйл явдал болж байна. Учир нь сүүлийн жилүүдэд Монгол Улс хөрөнгийн зах зээлд чиглэсэн маш чухал шийдвэрүүдийг гаргасны нэг нь 2021.01.28-нд УИХ-аас “Банкны тухай хууль”-д өөрчлөлт оруулснаар Монголын банкны салбар хоёр шатлалт тогтолцооноос олон нийтийн хяналттай нээлттэй банк болох шинэ тогтолцоо руу шилжиж 2023 оны 06 дугаар сарын 30-наас өмнө банкууд олон нийтэд хувьцаагаа санал болгох үйл явц өрнөж буй нь банкны эдийн засагт маш том реформ боллоо.

Өнөөдөр Монгол Улсын банкны салбарт харилцагчийн тоогоороо тэргүүлдэг Хаан банк олон нийтэд хувьцаагаа нээлттэй санал болгосноор манай улсын эдийн засаг, хөрөнгийн зах зээлийн салбарт түүхэн үүрэг гүйцэтгэж байна. Монгол орны 21 аймаг 330 суманд хамгийн өргөн сүлжээ бүхий санхүүгийн ухаалаг цахим систем, цаг хугацааны зөрүүгүйгээр иргэн бүрд банкны хөрөнгө оруулагч болох боломжийг бүрдүүлж өгсөн нь  маш том үнэ цэнэ бөгөөд нийгмийн дундаж давхаргыг нэмэгдүүлэхэд онцгой үүрэг гүйцэтгэнэ гэдэгт итгэлтэй байна.

Түүнчлэн, манай зах зээлд Монгол улсын хамгийн том аж ахуйн нэгж  хувьцаагаа бүртгүүлж байгаа нь олон улсын хөрөнгө оруулагчдын тоог нэмэгдүүлэх, цаашид Монгол Улсын топ компаниуд нээлттэй болох замыг улам тодотгож байгаагийн зэрэгцээ манай улсын хөрөнгийн зах зээлийн санхүүгийн зах зээлд эзлэх хувь хэмжээг нэмэгдүүлж, хөгжлийг урагшлуулсан онцгой ач холбогдолтой үйл явдал болж байна" гэв.

Өнөөдрийн үйл ажиллагаанд Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгч Г.Дөлгөөн, Санхүүгийн зохицуулах хорооны Дэд дарга Т.Цэрэнбадрал, ХААН Банкны ТУЗ-ийн дарга Т.Дарьбум, “БиДиСек ҮЦК” ХК-ийн Ерөнхийлөгч Д.Даянбилгүүн нар мэндчилгээ дэвшүүлж үг хэлсэн бол ХААН банкны Гүйцэтгэх захирал Р.Мөнхтуяа, Монголын хөрөнгийн биржийн Бизнес хөгжлийн газрын захирал Т.Хаш-Эрдэнэ болон албаны бусад төлөөлөл оролцлоо.

Үйл ажиллагааны төгсгөлд ХААН банкны ТУЗ-ийн дарга Т.Дарьбум Монголын хөрөнгийн биржийн дурсгалын дэвтэрт тэмдэглэл үлдээж, Гүйцэтгэх захирал Р.Мөнхтуяа цан цохих ёслол үйлдлээ.

"ХААН Банк" ХХК-ийн шинээр гарган олон нийтэд санал болгож байгаа үнэт цаасны анхдагч зах зээлийн арилжааны захиалгыг 2023 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр 10:00-19:00 цагийн хооронд, 04 дүгээр сарын 14-нөөс 04 дүгээр сарын 19-ний өдрүүдэд 09:00-19:00 цагийн хооронд МХБ-ийн гишүүн үнэт цаасны компаниудаар дамжуулан хүлээн авна.

ХААН банк нийт хувьцааныхаа 10 хувьтай тэнцэх хэмжээний буюу 191,219,800 ширхэг хувьцааг нэмж гарган, нэгж хувьцааг 959 төгрөгөөр олон нийтэд санал болгож, нийт 183.4 тэрбум төгрөг татан төвлөрүүлэхээр төлөвлөж байна.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ