• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

49471.75

( 364.24 0.74% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 49471.75 364.24
MSE A Индекс 19316.92 187.95
MSE B Индекс 15145.56 -13.98

Мэдээ мэдээлэл

11-Р САРЫН 27-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-11-27 16:15:23

Энэ өдөр нийт 11,677,324,766 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа. 

"ТЭНГЭР ДААТГАЛ" ХХК-ИЙН ҮНЭТ ЦААСНЫ АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА 11 ДҮГЭЭР САРЫН 28-НЫ ӨДРӨӨС ЭХЭЛНЭ

2024-11-27 11:07:30

“Тэнгэр даатгал” ХХК-ийн олон нийтэд санал болгон гаргаж буй хувьцааны анхдагч зах зээлийн арилжааны захиалгыг 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдрөөс эхлэн 12 дугаар сарын 04-ний өдрийн 16:00 цаг хүртэл Монголын хөрөнгийн биржийн IPO системээр дамжуулж хүлээн авахаар боллоо. 

УЛС ТУНХАГЛАСНЫ БАЯРЫН ӨДӨР АМАРНА

2024-11-25 21:07:43

2024 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр нь “Улс тунхагласны баяр” тохиож байгаатай холбогдуулан "Монголын хөрөнгийн бирж" ХК нь ажиллахгүй болохыг мэдэгдье.

Мэдээ мэдээлэл

4-Р САРЫН 14-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2023-04-14 14:31:20

2023 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр энгийн арилжаагаар 43 хувьцаат компанийн 267,897,379 төгрөгийн үнийн дүн бүхий 2,331,116 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 19 компанийн хувьцааны ханш өсч, 19 компанийн хувьцааны ханш буурсан бол компанийн ханш тогтвортой байлаа. Үүнээс Техник импорт ХК (TEX +14.92%), Эрдэнэс сольюшинс ХК (AMT +14.87%), Улсын их дэлгүүр ХК (UID +8.93%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол Гонир ХК (GNR -13.04%), Бэрх Уул ХК (BEU -11.76%), Айтүүлс ХК (ITLS -11.12%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байв.

Мөн өнөөдрийн арилжаагаар: 

-Хөрөнгө оруулалтын сангийн 89,279 ширхэг нэгж эрх 10,397,926 төгрөгөөр,

-Хөрөнгөөр баталгаажсан 484 ширхэг үнэт цаас 48,375,800 төгрөгөөр,

-Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 143 ширхэг бонд 14,300,000 төгрөгөөр,

-Багцын арилжаанд нийт 4,101,443 ширхэг үнэт цаас 880,180,292 төгрөгөөр,

-"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн 5 багц 32,000 тонн дэгдэмхий бодис дунд, коксжих нүүрс 5,132,800 доллар буюу 17,958,076,032 төгрөгөөр,

-"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн 5 багц 32,000 тонн 1/3 коксжих нүүрс 3,744,000 доллар буюу 13,099,095,360 төгрөгөөр,

-"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн 25 багц 160,000 тонн дэгдэмхий бодис     дунд коксжих нүүрс 24,624,000 доллар буюу 86,151,742,560 төгрөгөөр тус тус арилжаалагдлаа.

Энэ өдөр нийт 118,430,065,349 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.

ТOP-20 индекс 1.32% хувиар өсч, 35619.3 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 6,419,846,606,196 төгрөг боллоо. 

Үнэт цаасны арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

Нүүрсний арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ