• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

49471.75

( 364.24 0.74% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 49471.75 364.24
MSE A Индекс 19316.92 187.95
MSE B Индекс 15145.56 -13.98

Мэдээ мэдээлэл

11-Р САРЫН 27-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-11-27 16:15:23

Энэ өдөр нийт 11,677,324,766 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа. 

"ТЭНГЭР ДААТГАЛ" ХХК-ИЙН ҮНЭТ ЦААСНЫ АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА 11 ДҮГЭЭР САРЫН 28-НЫ ӨДРӨӨС ЭХЭЛНЭ

2024-11-27 11:07:30

“Тэнгэр даатгал” ХХК-ийн олон нийтэд санал болгон гаргаж буй хувьцааны анхдагч зах зээлийн арилжааны захиалгыг 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдрөөс эхлэн 12 дугаар сарын 04-ний өдрийн 16:00 цаг хүртэл Монголын хөрөнгийн биржийн IPO системээр дамжуулж хүлээн авахаар боллоо. 

УЛС ТУНХАГЛАСНЫ БАЯРЫН ӨДӨР АМАРНА

2024-11-25 21:07:43

2024 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр нь “Улс тунхагласны баяр” тохиож байгаатай холбогдуулан "Монголын хөрөнгийн бирж" ХК нь ажиллахгүй болохыг мэдэгдье.

Мэдээ мэдээлэл

4-Р САРЫН 21-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2023-04-21 14:31:39

2023 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр энгийн арилжаагаар 48 хувьцаат компанийн 200,018,322 төгрөгийн үнийн дүн бүхий 976,830 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 18 компанийн хувьцааны ханш өсч, 21 компанийн хувьцааны ханш буурсан бол компанийн ханш тогтвортой байлаа.

Үүнээс Улаансан ХК (UNS 14.95%), Увс чацаргана ХК (CHR +14.86%), Баянгол зочид буудал ХК (BNG +12.77%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол Техник импорт ХК (TEX -8.65%), Айтүүлс ХК (ITLS -7.44%), Мандал Даатгал ХК (MNDL -2.66%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байв.

Мөн өнөөдрийн арилжаагаар: 

      -Хөрөнгө оруулалтын сангийн 24,689 ширхэг нэгж эрхийг 16,776,652 төгрөгөөр,

      -Багцын арилжаанд нийт 176,803 ширхэг үнэт цаас 990,096,800 төгрөгөөр,

   -Эрдэнэс Тавантолгой ХК-ийн 5 багц буюу нийт 32,000 тонн дэгдэмхий бодис дунд, коксжих нүүрсийг 4,924,000 доллар буюу 17,182,839,640 төгрөгөөр,

       -Эрдэнэс Тавантолгой ХК-ийн 5 багц буюу нийт 32,000 тонн 1/3 коксжих нүүрсийг 3,540,000 доллар буюу 12,353,219,400 төгрөгөөр

 тус тус арилжлаа. 

       Энэ өдөр нийт 30,742,950,814 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.

ТOП-20 индекс 0.44% хувиар өсч, 37654.17 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 6,693,646,591,277 төгрөг боллоо. 

Үнэт цаасны арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

Нүүрсний арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ