• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

49471.75

( 364.24 0.74% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 49471.75 364.24
MSE A Индекс 19316.92 187.95
MSE B Индекс 15145.56 -13.98

Мэдээ мэдээлэл

“ТӨРИЙН БОЛОН ОРОН НУТГИЙН ӨМЧИТ КОМПАНИЙН ШИНЭЧЛЭЛ БА ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛ” СУРГАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛГИЙН НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭ ЭХЭЛЛЭЭ

2024-11-28 15:44:18

Маргааш (2024.11.29) Туушин зочид буудлын 5 давхар, Соёмбо танхимд хэлэлцүүлэг зохион байгуулагдана.

“ТЭНГЭР ДААТГАЛ” ХХК-ИЙН ХУВЬЦААНЫ АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖААГ НЭЭХ ЦАН ЦОХИХ ЁСЛОЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2024-11-28 11:43:04

Ёслолын ажиллагаанд “Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн Бизнес хөгжлийн газрын захирал Т.Хаш-Эрдэнэ, Санхүүгийн зохицуулах хорооны Дэд дарга Т.Цэрэнбадрал, “Тэнгэр даатгал” ХХК-ийн Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Б.Баянмөнх, “Ти Ди Би секьюритис ҮЦК" ХХК-ийн Гүйцэтгэх захирал С.Батчимэг, “Мандал капитал маркетс ҮЦК” ХХК-ийн гүйцэтгэх захирал  А.Өлзийдэлгэр болон албаны бусад төлөөлөл оролцсон юм. 

11-Р САРЫН 27-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-11-27 16:15:23

Энэ өдөр нийт 11,677,324,766 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа. 

Мэдээ мэдээлэл

"БЭРС 2" ХӨРӨНГӨӨР БАТАЛГААЖСАН ҮНЭТ ЦААСНЫ АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА 4 ДҮГЭЭР САРЫН 25-НЫ ӨДӨР ЭХЭЛНЭ

2023-04-24 17:13:11

“Бэрс Эй Би Эс Плас ТЗК” ХХК-ийн шинээр гаргаж буй хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны анхдагч зах зээлийн арилжааны захиалгыг 2023 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр эхлүүлж, хөрөнгө оруулагчдын захиалгыг 4 дүгээр сарын 25-ны өдөр 12:00-17:00 цагийн хооронд, 4-дүгээр сарын 26-наас 5 дугаар сарын 1-ний өдрүүдэд 10:00-17:00 цагийн хооронд Монголын Хөрөнгийн Биржийн IPO системээр дамжуулан хүлээн авахаар боллоо.

Тус компани нь 24 сарын хугацаатай, жилийн 19.2 хувийн хүүтэй /улирал тутам хүү төлөгдөх нөхцөлтэй/, нэг бүр нь 100,000 төгрөгийн үнэ бүхий 90,000 ширхэг хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасыг олон нийтэд санал болгож, нийт 9,000,000,000 төгрөг татан төвлөрүүлэх бөгөөд захиалгын дүн санал болгож буй үнийн дүнд хүрсэн тохиолдолд анхдагч зах зээлийн арилжаа хаагдах нөхцөлтэй болно.  

Үнэт цаасны танилцуулгыг энд дарж үзнэ үү. 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ