• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

49457.36

( -14.39 -0.03% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 49457.36 -14.39
MSE A Индекс 19406 89.08
MSE B Индекс 14922.81 -222.75

Мэдээ мэдээлэл

11-Р САРЫН 29-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-11-29 16:23:42

Энэ өдөр нийт 935,985,694 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

"ТЭНГЭР ДААТГАЛ" ХХК-ИЙН ОЛОН НИЙТЭД САНАЛ БОЛГОН ГАРГАЖ БУЙ ҮНЭТ ЦААСНЫ АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖААНЫ ЦАГТ ӨӨРЧЛӨЛТ ОРЛОО

2024-11-29 15:55:48

Арилжааны захиалга хүлээн авах цаг нь ажлын өдрүүдэд 16:00 цагаар хаагдаж байсныг 17:00 цаг хүртэл сунгах андеррайтерын хүсэлтийг зөвшөөрч, 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдөр 16:00 цагт анхдагч зах зээлийн арилжааг хаах өөрчлөлт орууллаа. 

УУЛ УУРХАЙН БҮТЭЭГДЭХҮҮНИЙ АРИЛЖААНД ОРОЛЦОХ СОНИРХОЛТОЙ ЭТГЭЭДҮҮДИЙН АНХААРАЛД 

2024-11-29 13:58:32

Уул уурхайн бүтээгдэхүүний арилжаанд худалдан авагчаар бүртгүүлж, арилжаанд оролцох сонирхолтой компаниуд уул уурхайн бүтээгдэхүүний арилжаа болон худалдан авагчийн бүртгэлтэй холбоотой мэдээллийг зөвхөн МХБ-ийн албан ёсны дараах цахим хаяг, утас, и-мэйл хаягаар, мөн МХБ-ийн байранд хүрэлцэн ирж авна уу.  

Мэдээ мэдээлэл

БРОКЕР, ДИЛЕРИЙН КОМПАНИЙН АНХААРАЛД

2014-10-06 10:54:00
Монголын хөрөнгийн биржийн “Үнэт цаасны арилжаанд оролцох эрх олгох журам”-ын дагуу Биржийн үнэт цаасны арилжаанд оролцох эрхийн үнэмлэхийн хугацаа нь дууссан мэргэжилтнүүдийн аттестатчилах шалгалтыг 2014 оны 11 дүгээр сарын эхний долоо хоногт зохион байгуулна. Уг шалгалтыг Үнэт цаасны зах зээлд мөрдөж буй хууль, тогтоомж, МХБ-ээс батлан гаргасан журам, заавар, ёс зүйн болон үнэт цаасны зах зээлийн талаарх үндсэн ойлголтын хүрээнд асуултыг  боловсруулж тестийн хэлбэрээр авна.
Дээрх журмын дагуу Арилжаанд орох эрх олгох, аттестатчилах дараагийн шалгалтыг ирэх оны 1 дүгээр сард зохион байгуулах тул 2014 онд эрхийн хугацаа нь дуусч байгаа мэргэжилтнүүд зарлагдаж буй энэхүү шалгалтанд хамрагдах шаардлагатай юм.
Иймд МХБ-ийн үнэт цаасны арилжаанд оролцох эрхээ сунгуулах хүсэлтэй албан тушаалтан, мэргэжилтнүүд шалгалтын бэлтгэл хангаж ажиллахыг хүсье! 
Монголын хөрөнгийн биржийн зүгээс шалгалтыг зохион байгуулах, шалгалтанд бүртгэх, шалгалт авах хугацаа, даалгаврын сантай холбоотой бусад мэдээллийг тухай бүр мэдээллэх болно.
Арилжаанд оролцох эрхийн үнэмлэхийн хугацаа нь дууссан мэргэжилтнүүдийн жагсаалтыг энд дарж  үзнэ үү.

Бүртгэлийн алба
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ