• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

49471.75

( 364.24 0.74% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 49471.75 364.24
MSE A Индекс 19316.92 187.95
MSE B Индекс 15145.56 -13.98

Мэдээ мэдээлэл

11-Р САРЫН 28-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-11-28 17:39:07

Энэ өдөр нийт 7,767,336,868 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа. 

“ТӨРИЙН БОЛОН ОРОН НУТГИЙН ӨМЧИТ КОМПАНИЙН ШИНЭЧЛЭЛ БА ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛ” СУРГАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛГИЙН НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭ ЭХЭЛЛЭЭ

2024-11-28 15:44:18

Маргааш (2024.11.29) Туушин зочид буудлын 5 давхар, Соёмбо танхимд хэлэлцүүлэг зохион байгуулагдана.

“ТЭНГЭР ДААТГАЛ” ХХК-ИЙН ХУВЬЦААНЫ АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖААГ НЭЭХ ЦАН ЦОХИХ ЁСЛОЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2024-11-28 11:43:04

Ёслолын ажиллагаанд “Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн Бизнес хөгжлийн газрын захирал Т.Хаш-Эрдэнэ, Санхүүгийн зохицуулах хорооны Дэд дарга Т.Цэрэнбадрал, “Тэнгэр даатгал” ХХК-ийн Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Б.Баянмөнх, “Ти Ди Би секьюритис ҮЦК" ХХК-ийн Гүйцэтгэх захирал С.Батчимэг, “Мандал капитал маркетс ҮЦК” ХХК-ийн гүйцэтгэх захирал  А.Өлзийдэлгэр болон албаны бусад төлөөлөл оролцсон юм. 

Мэдээ мэдээлэл

"ХУДАЛДАА ХӨГЖЛИЙН БАНК" ХХК-ИЙН ҮНЭТ ЦААСНЫ АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН ХУВААРИЛАЛТЫН ТӨЛӨВЛӨГӨӨ

2023-05-17 17:51:48

Санхүүгийн зохицуулах хорооны 2023 оны  05 дугаар сарын 12-ны өдрийн 180 тоот тогтоол, Монголын Хөрөнгийн Бирж /МХБ/-ийн Гүйцэтгэх захирлын 2023 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн А/68 тоот тушаалын дагуу “Худалдаа хөгжлийн банк” ХХК-ийн олон нийтэд санал болгон гаргаж буй анхдагч зах зээлийн арилжааны захиалгыг 2023 оны 05 дугаар сарын 18-ны өдрөөс 2023 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн хооронд МХБ-ийн гишүүн үнэт цаасны компаниудаар дамжуулан хүлээн авна.

"Худалдаа хөгжлийн банк" ХХК нийт хувьцааныхаа 5.0 хувьтай тэнцэх 2,530,047 ширхэг хувьцааг нэмж гарган, нэгж хувьцааг 33,000 төгрөгөөр олон нийтэд санал болгож, нийт 83,491,551,000 төгрөг татан төвлөрүүлэхээр төлөвлөж байна.

Нийтэд санал болгож буй хувьцааны 85 хүртэлх хувийг стратегийн хөрөнгө оруулагчдад, 15 хувийг олон нийтэд санал болгон Монголын хөрөнгийн биржийн "Үнэт цаасны анхдагч зах зээлийн арилжааны журам"-ын дагуу тогтоосон үнийн аргаар санал болгон худалдана.

Стратегийн хөрөнгө оруулагчийн захиалга өгөх үнийн дүнгийн доод хэмжээ 330,000,000 (гурван зуун гучин сая) төгрөг байх ба, үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжаа нээгдсэнээс хойш үнэт цаасаа зургаан сараас доошгүй хугацаанд тусгаарлуулна.

Андеррайтер нь нийт нэмж гаргах 2,530,047 ширхэг хувьцаанаас  үнэт цаас гаргагчтай зөвшилцсөний үндсэн дээр цаг хугацааны ахлах дарааллыг харгалзан стратегийн хөрөнгө оруулагчдад үнэт цаасны хуваарилалтыг хийж гүйцэтгэнэ. Хуваарилалтын зарчмаас илүү гарсан захиалгыг олон нийтийн хэсэгт оруулан олон нийтэд санал болгож буй нөхцөөр санал болгож болно. Олон нийтийн хувьцаа худалдан авах захиалга нь 10 ширхэг буюу 330,000 төгрөгийн үнийн дүнтэй байх тохиолдолд бүрэн биелэх нөхцөлтэй ба дээр дурдсан хэмжээнээс илүү гарсан тохиолдолд хувь тэнцүүлэх аргыг ашиглан хуваарилалтыг хийнэ.

Үнэт цаасны танилцуулгыг энд дарж үзнэ үү.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ