• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

49490.32

( 100.17 0.2% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 49490.32 100.17
MSE A Индекс 19137.94 34.71
MSE B Индекс 14882.32 -40.32

Мэдээ мэдээлэл

11-Р САРЫН 20-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-11-20 18:13:01

Энэ өдөр нийт 6,992,581,177 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав. 

11-Р САРЫН 19-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-11-19 16:03:56

Энэ өдөр нийт 3,994,024,658 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.

11-Р САРЫН 18-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-11-18 17:24:44

Энэ өдөр нийт 77,487,862,908 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.

Мэдээ мэдээлэл

ХААН БАНК ХХК ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН ЭЭЛЖИТ БУС ХУРАЛ ЗАРЛАЛАА

2023-05-19 09:41:38

ХААН банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн 2023 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 16 тоот тогтоолын дагуу хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг зарласан байна.

Энэхүү хурлаар ХААН Банк ХХКомпанийн дүрмийг баталж, улсын бүртгэлд бүртгүүлснээр хувьцаат компанийн хэлбэрт шилжинэ.

Хугацаа, байршил: 2023 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 14:00 цагт Шангри-Ла зочид буудлын хүлээн авалтын их танхим, Олимпийн гудамж-19, Сүбаатар дүүрэг 1-р хороо, Улаанбаатар, Монгол улс

Бүртгэлийн өдөр: 2023.06.05-ны өдөр

Хурлаар хэлэлцэх асуудлууд:

  • Танилцуулах асуудал:

Хаан Банкны 2023 оны 1 дүгээр улирлын үйл ажиллагааны болон санхүүгийн тайлангийн танилцуулга

  • Хэлэлцэх асуудал:

  1. Хаан Банкны хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээг тогтоох

  2. Хаан Банкны хувьцаат компанийн дүрмийн төслийг батлах

  3. Хаан Банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийг сонгон, томилох.

     Хувьцаа эзэмшигчдийн танилцах баримт бичгийн жагсаалт: 

-Хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлын дэг

       -Хаан Банкны хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээг тогтоох танилцуулга

       -Хаан Банкны хувьцаат компанийн дүрмийн төсөл

       -Хаан Банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн мэдээлэл

       -Хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлаар хэлэлцэх асуудалд санал өгөх саналын хуудас

       -Хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлын тогтоолын төсөл

       -Компанийн тухай хуулийн 65.6д заасан шаардлагатай бусад бичиг баримт

Хурал зохион байгуулах коммисын утас: 75153333-3221, 99007781, 86588877, цахим шуудан kb_shareholders@khanbank.com

Дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ