• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

49471.75

( 364.24 0.74% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 49471.75 364.24
MSE A Индекс 19316.92 187.95
MSE B Индекс 15145.56 -13.98

Мэдээ мэдээлэл

11-Р САРЫН 28-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-11-28 17:39:07

Энэ өдөр нийт 7,767,336,868 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа. 

“ТӨРИЙН БОЛОН ОРОН НУТГИЙН ӨМЧИТ КОМПАНИЙН ШИНЭЧЛЭЛ БА ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛ” СУРГАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛГИЙН НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭ ЭХЭЛЛЭЭ

2024-11-28 15:44:18

Маргааш (2024.11.29) Туушин зочид буудлын 5 давхар, Соёмбо танхимд хэлэлцүүлэг зохион байгуулагдана.

“ТЭНГЭР ДААТГАЛ” ХХК-ИЙН ХУВЬЦААНЫ АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖААГ НЭЭХ ЦАН ЦОХИХ ЁСЛОЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2024-11-28 11:43:04

Ёслолын ажиллагаанд “Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн Бизнес хөгжлийн газрын захирал Т.Хаш-Эрдэнэ, Санхүүгийн зохицуулах хорооны Дэд дарга Т.Цэрэнбадрал, “Тэнгэр даатгал” ХХК-ийн Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Б.Баянмөнх, “Ти Ди Би секьюритис ҮЦК" ХХК-ийн Гүйцэтгэх захирал С.Батчимэг, “Мандал капитал маркетс ҮЦК” ХХК-ийн гүйцэтгэх захирал  А.Өлзийдэлгэр болон албаны бусад төлөөлөл оролцсон юм. 

Мэдээ мэдээлэл

ЭКСПОРТОД ГАРГАХ НҮҮРСНИЙ НЭЭЛТТЭЙ ЦАХИМ АРИЛЖААГ ЗОХИОН БАЙГУУЛАХ ЗААВАРТ ӨӨРЧЛӨЛТ ОРЛОО

2023-05-23 10:19:09

Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 83 тоот тогтоолоор “Экспортод гаргах нүүрсний цахим арилжааны журам”-д өөрчлөлт орсонтой холбогдуулан "Монголын хөрөнгийн бирж" ХК-ийн ТУЗ-ийн 2023 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн 03 тоот тогтоолоор “Экспортод гаргах нүүрсний нээлттэй цахим арилжааг зохион байгуулах заавар”-т нэмэлт өөрчлөлт орууллаа. 

Уг нэмэлт өөрчлөлтийн дагуу худалдан авагчийн дэнчингийн хэмжээг 5 хувь болгон бууруулснаас гадна нүүрсний гэнэтийн шинжтэй зах зээлийн үнийн огцом уналттай уялдуулан дуудах доод үнэд өөрчлөлт оруулах боломж бий болсон. Түүнчлэн цаг үеийн нөхцөл байдалд нийцүүлэн арилжааны цагийг уртасган 10:00-17:00 цагийн хооронд дуудлага худалдааг зохион байгуулахаар боллоо. 

Нэмэлт өөрчлөлт орсон “Экспортод гаргах нүүрсний нээлттэй цахим арилжааг зохион байгуулах заавар”-тай энд дарж танилцана уу. 

 МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ