• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

49471.75

( 364.24 0.74% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 49471.75 364.24
MSE A Индекс 19316.92 187.95
MSE B Индекс 15145.56 -13.98

Мэдээ мэдээлэл

11-Р САРЫН 28-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-11-28 17:39:07

Энэ өдөр нийт 7,767,336,868 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа. 

“ТӨРИЙН БОЛОН ОРОН НУТГИЙН ӨМЧИТ КОМПАНИЙН ШИНЭЧЛЭЛ БА ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛ” СУРГАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛГИЙН НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭ ЭХЭЛЛЭЭ

2024-11-28 15:44:18

Маргааш (2024.11.29) Туушин зочид буудлын 5 давхар, Соёмбо танхимд хэлэлцүүлэг зохион байгуулагдана.

“ТЭНГЭР ДААТГАЛ” ХХК-ИЙН ХУВЬЦААНЫ АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖААГ НЭЭХ ЦАН ЦОХИХ ЁСЛОЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2024-11-28 11:43:04

Ёслолын ажиллагаанд “Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн Бизнес хөгжлийн газрын захирал Т.Хаш-Эрдэнэ, Санхүүгийн зохицуулах хорооны Дэд дарга Т.Цэрэнбадрал, “Тэнгэр даатгал” ХХК-ийн Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Б.Баянмөнх, “Ти Ди Би секьюритис ҮЦК" ХХК-ийн Гүйцэтгэх захирал С.Батчимэг, “Мандал капитал маркетс ҮЦК” ХХК-ийн гүйцэтгэх захирал  А.Өлзийдэлгэр болон албаны бусад төлөөлөл оролцсон юм. 

Мэдээ мэдээлэл

5-Р САРЫН 23-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2023-05-23 14:31:30

2023 оны 5 дугаар сарын 23-ны өдөр энгийн арилжаагаар 48 хувьцаат компанийн 569,019,281 төгрөгийн үнийн дүн бүхий 3,471,192 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 20 компанийн хувьцааны ханш өсч, 24 компанийн хувьцааны ханш буурсан бол компанийн ханш тогтвортой байлаа.

Үүнээс Монноос ХК (MNS +14.89%), Махимпекс ХК (MMX +14.57%), Тандэм Инвэст ББСБ ХК (VIK +10.56%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол Мик холдинг ХК (MIK -14.95%), Хишиг Уул ХК (HSX -14.59%), Улсын Их дэлгүүр ХК (UID -10.27%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байв.

Мөн өнөөдрийн арилжаагаар:

          -Хөрөнгө оруулалтын сангийн 9,395 ширхэг нэгж эрх 2,081,869 төгрөгөөр,

       -Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 120 ширхэг бонд 11,992,320 төгрөгөөр, мөн 99 ширхэг бонд 8,910 доллар буюу 30,799,820.7 төгрөгөөр тус тус арилжаалагдлаа.

Энэ өдөр нийт 613,893,291 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.

ТOП-20 индекс -0.56% хувиар буурч, 35,856.65 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 8,513,407,559,762 төгрөг боллоо. 

Үнэт цаасны арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ