• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

49471.75

( 364.24 0.74% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 49471.75 364.24
MSE A Индекс 19316.92 187.95
MSE B Индекс 15145.56 -13.98

Мэдээ мэдээлэл

11-Р САРЫН 28-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-11-28 17:39:07

Энэ өдөр нийт 7,767,336,868 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа. 

“ТӨРИЙН БОЛОН ОРОН НУТГИЙН ӨМЧИТ КОМПАНИЙН ШИНЭЧЛЭЛ БА ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛ” СУРГАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛГИЙН НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭ ЭХЭЛЛЭЭ

2024-11-28 15:44:18

Маргааш (2024.11.29) Туушин зочид буудлын 5 давхар, Соёмбо танхимд хэлэлцүүлэг зохион байгуулагдана.

“ТЭНГЭР ДААТГАЛ” ХХК-ИЙН ХУВЬЦААНЫ АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖААГ НЭЭХ ЦАН ЦОХИХ ЁСЛОЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2024-11-28 11:43:04

Ёслолын ажиллагаанд “Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн Бизнес хөгжлийн газрын захирал Т.Хаш-Эрдэнэ, Санхүүгийн зохицуулах хорооны Дэд дарга Т.Цэрэнбадрал, “Тэнгэр даатгал” ХХК-ийн Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Б.Баянмөнх, “Ти Ди Би секьюритис ҮЦК" ХХК-ийн Гүйцэтгэх захирал С.Батчимэг, “Мандал капитал маркетс ҮЦК” ХХК-ийн гүйцэтгэх захирал  А.Өлзийдэлгэр болон албаны бусад төлөөлөл оролцсон юм. 

Мэдээ мэдээлэл

“ХАСБАНК” ХХК-ИЙН АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА ЭХЭЛНЭ

2023-05-26 10:23:41

Санхүүгийн Зохицуулах Хорооны 2023 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 179 тоот тогтоол болон Монголын Хөрөнгийн Бирж /МХБ/ ТӨХК-ийн Гүйцэтгэх захирлын 2023 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн А/70 тоот тушаалын дагуу “ХасБанк” ХХК-ийн олон нийтэд санал болгон гаргаж буй нэг бүр нь 677 төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий нийт 52,700,000 ширхэг хувьцааны анхдагч зах зээлийн арилжааны захиалгыг 2023 оны 05 дугаар сарын 29-ний өдрөөс эхлэн 2023 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хооронд МХБ-ээр дамжуулж хүлээн авахаар боллоо.

Анхдагч зах зээлийн арилжааны бүртгэл: 2023 оны 05 дугаар сарын 29-ний өдрөөс 06 дугаар сарын 02-ны өдрүүдэд 10:00-18:00 цаг хүртэл, 2023 оны 06 сарын 05-ны өдөр 10:00-16:00 цаг хүртэл явагдана.

“ХасБанк” ХХК нь нийт хувьцааныхаа 5.0 хувьтай тэнцэх 52,700,000 ширхэг хувьцааг нэмж гарган, нэгж хувьцааг 677 төгрөгөөр олон нийтэд санал болгож, нийт 35,677,900,000 төгрөг татан төвлөрүүлэхээр төлөвлөсөн байна.

Нийтэд санал болгож буй хувьцааны 70 хувийг стратегийн хөрөнгө оруулагчдад, 30 хувийг олон нийтэд санал болгон Монголын хөрөнгийн биржийн "Үнэт цаасны анхдагч зах зээлийн арилжааны журам"-ын дагуу тогтоосон үнийн аргаар санал болгон худалдана.  

Хуваарилалтын нөхцөл:

Хөрөнгө оруулагчийн тоо

Захиалга бүрэн биелэх хувьцааны тоо ширхэг

Захиалга бүрэн биелэх дүн /төгрөг/

1-5,000

3,160

2,139,320

5,001-10,000

1,580

1,069,660

10,001-15,000

1,050

710,850

15,001-20,000

790

534,830

20,001-30,000

520

352,040

30,001-40,000

390

264,030

40,001-50,000

310

209,870

“Хасбанк” ХХК-ийн хувьцааг олон нийтэд арилжаалах үйл ажиллагаанд “Райнос Инвестмент ҮЦК” ХХК үндсэн андеррайтераар, “Өлзий Энд Ко Капитал ҮЦК" ХХК туслах андеррайтераар тус тус ажиллаж байна. 

Үнэт цаасны танилцуулгыг энд дарж үзнэ үү. 

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ