• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

42142.4

( 231.35 0.55% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 42142.4 231.35
MSE A Индекс 16614.04 74.49
MSE B Индекс 11891.68 87.87

Мэдээ мэдээлэл

"МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ" ХК-ИЙН ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН АНХААРАЛД

2024-04-18 16:51:07

Хурлыг 2024 оны 04 дугаар сарын 26-ны өдрийн 09:00 цагт цахим хэлбэрээр https://agm.mn/ холбоосыг ашиглан зохион байгуулна. Та дараах зааврын дагуу хуралд бүртгүүлж, саналаа өгөх боломжтой.

4-Р САРЫН 18-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-04-18 15:24:44

Энэ өдөр нийт 21,788,024,120 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

4-Р САРЫН 17-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-04-17 17:15:58

Энэ өдөр нийт 22,811,386,378 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

Мэдээ мэдээлэл

ХУДАЛДАА, ХӨГЖЛИЙН БАНК ХХК ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН ЭЭЛЖИТ БУС ХУРАЛ ЗАРЛАЛАА

2023-05-31 14:31:22

Худалдаа, хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн 2023 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 45 тоот тогтоолын дагуу хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг зарласан байна.

Энэхүү хурлаар "Худалдаа, хөгжлийн банк" ХХК-ийн дүрмийг баталж, улсын бүртгэлд бүртгүүлснээр хувьцаат компанийн хэлбэрт шилжинэ.

Хугацаа, байршил: 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 10:00 цагт Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 2 дугаар хороо, Ерөнхий сайд Амарын гудамжинд байрлах Туушин зочид буудлын "Соёмбо" танхим

Бүртгэлийн өдөр: 2023.06.19-ний өдөр

Хурлаар хэлэлцэх асуудлууд:

  1. "Худалдаа, хөгжлийн банк" ХК-ийн хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээг тогтоох тухай;

  2. "Худалдаа, хөгжлийн банк" ХК-ийн дүрмийг батлах тухай;

  3. "Худалдаа, хөгжлийн банк" ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийг сонгох тухай; 

Хувьцаа эзэмшигчдийн танилцах баримт бичгийн жагсаалт: 

  • "Худалдаа, хөгжлийн банк"-ны танилцуулга;
  • "Худалдаа, хөгжлийн банк" ХК-ийн дүрмийн төсөл;
  • Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнд нэр дэвшигчдийн танилцуулга;
  • Хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлаас гарах "Худалдаа, хөгжлийн банк" ХК-ийн хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээг тогтоох тухай" тогтоолын төсөл;
  • Хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлаас гарах "Худалдаа, хөгжлийн банк" ХК-ийн дүрэм батлах тухай тогтоолын төсөл;
  • Хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлаас гарах "Худалдаа, хөгжлийн банк" ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийг сонгох тухай тогтоолын төсөл.

Хурал зохион байгуулах комисстой холбоо барих мэдээлэл:

Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, 14210, Энхтайваны өргөн чөлөө 19 хаягт орших Худалдаа, хөгжлийн банкны төв байр

Утас: 11328227

Цахим хаяг: boardoffice@tdbm.mn

Ажиллах цагийн хуваарь: Ажлын өрүүдэд 10:00-17:00 цагийн хооронд

Дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ