• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

48199.09

( 5.48 0.01% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 48199.09 5.48
MSE A Индекс 18398.37 -125.19
MSE B Индекс 15284.77 -14.66

Мэдээ мэдээлэл

09-Р САРЫН 20-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-09-20 14:26:41

Энэ өдөр нийт 1,536,343,488 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

“МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ” ХК “MONGOLIAN MINING COMMODITY EXCHANGE DAY” АРГА ХЭМЖЭЭГ ЗОХИОН БАЙГУУЛНА

2024-09-19 18:02:57

MINEPRO 2024 олон улсын уул уурхайн үзэсгэлэн, чуулганы хүрээнд “Монголын хөрөнгийн бирж” ХК уул уурхайн салбарын худалдан авагч, УУБ-ний биржийн оролцогч талуудад зориулсан өдөрлөг зохион байгуулна.

“ГЭРЭЛТ АССЭЙМООР КАПИТАЛ ҮЦК” ХХК-ИЙГ МХБ-ИЙН ГИШҮҮНЧЛЭЛЭЭС ХАСЛАА

2024-09-19 15:50:54

МХБ-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2024 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 41 дүгээр тогтоолоор Монголын хөрөнгийн биржийн гишүүнчлэлээс хаслаа. 

Мэдээ мэдээлэл

МХБ-ИЙН ШИНЭЧИЛСЭН ХЯНАЛТЫН БОЛОН ГИШҮҮНЧЛЭЛИЙН ЖУРАМ БАТЛАГДАН, МӨРДӨГДӨЖ ЭХЭЛЛЭЭ

2014-10-07 11:09:29
“Монголын Хөрөнгийн Бирж” ТӨХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2014 оны 08 сарын 13-ны өдрийн хурлаар батлагдсан “Хяналт шалгалтын журам” болон “Гишүүнчлэлийн журам”-ыг 2014 оны 10 сарын 03-ны өдөр Санхүүгийн зохицуулах хороо батламжилснаар хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэллээ.
МХБ-д шинээр гишүүн элсэх,  гишүүний эрхийг түдгэлзүүлэх, сэргээх, цуцлах болон гишүүний үйл ажиллагаатай холбоотой бусад харилцаа нь “Гишүүнчлэлийн журам”-аар, харин биржийн үнэт цаасны арилжааны хяналт шалгалт болон гишүүн үнэт цаасны компани, үнэт цаас гаргагчдын үйл ажиллагаанд тавих хяналттай холбоотой үүсэх харилцаа нь “Хяналт шалгалтын журам”-аар зохицуулагдах болно.
Ийнхүү Санхүүгийн зохицуулах хороо дээрх хоёр журмыг батламжилснаар Монголын хөрөнгийн биржээс “Үнэт цаасны зах зээлийн тухай хууль”-тай нийцүүлэн шинэчлэх шаардлагатай үндсэн зохицуулалтууд хийгдэж дууслаа.
Дээрх хоёр журмыг энд дарж  үзнэ үү.

Мэдээллийн алба
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ