• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

42736.92

( -438.43 -1.02% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 42736.92 -438.43
MSE A Индекс 16653.43 -179.65
MSE B Индекс 12141.46 26.93

Мэдээ мэдээлэл

5-Р САРЫН 1-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-05-01 17:02:38

Энэ өдөр нийт 18,712,200,156 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулаа.

4-Р САРЫН 30-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-04-30 17:06:16

Энэ өдөр нийт 21,658,914,061 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

"ХҮННҮ МЕНЕЖМЕНТ" ХК-ИЙН ХУВЬЦААГ САЙН ДУРЫН ҮНДСЭН ДЭЭР ХУДАЛДАН АВАХ САНАЛ ГАРГАЛАА

2024-04-30 11:11:39

Худалдан авах санал гаргагч нь худалдах саналыг Улаанбаатар хот, Самбуугийн гудамж,Чингэлтэй дүүрэг, 5-р хороо, MN tower, 810 тоот шуудангийн хаягаар хүлээн авна.

Мэдээ мэдээлэл

"ИНВЕСКОР БОНД 2.0" ӨРИЙН ХЭРЭГСЛИЙН АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН ЗАХИАЛГА АМЖИЛТТАЙ ХААГДЛАА

2023-06-30 14:54:45

“Монголын хөрөнгийн бирж” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирлын 2022 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн А/124 тоот тушаалын дагуу бүртгэгдсэн “Инвескор ББСБ” ХК -ийн бондын хөтөлбөрийн хүрээнд нийтэд санал болгон гаргаж буй өрийн хэрэгслийн транч 4-ийн 1 жилийн хугацаатай, жилийн 18 хувийн хүүтэй, нэг бүр нь 100,000 /нэг зуун мянга/ төгрөгийн нэрлэсэн үнэтэй, нийт 10,000,000,000 /арван тэрбум/ төгрөгийн үнийн дүн бүхий 100,000 /нэг зуун мянга/ ширхэг өрийн хэрэгслийг Санхүүгийн Зохицуулах Хорооны 2022 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 605 дугаар тогтоолоор бүртгэж, нийтэд санал болгон арилжаалахыг зөвшөөрсөн. 

“Инвескор бонд 2” хөтөлбөрийн 4-р транчийн өрийн хэрэгслийн анхдагч зах зээлийн арилжааны захиалгыг 2023 оны 06 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, арилжааг амжилттай зохион байгууллаа.

“Инвескор ББСБ” ХК-ийн нийтэд санал болгосон өрийн хэрэгслийг олон нийтэд арилжаалах үйл ажиллагаанд “Таванбогд Капитал ҮЦК” ХХК үндсэн андеррайтераар ажилласан бөгөөд арилжааны системд нийт 100,000 ширхэг буюу 10,000,000,000 /арван тэрбум/ төгрөгийн үнийн дүн бүхий өрийн хэрэгслийг худалдан авахаар 80 хөрөнгө оруулагчийн 81 захиалга бүртгэгдсэнээр арилжаа амжилттай хаагдлаа.

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ