• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

42496.26

( 117.1 0.28% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 42496.26 117.1
MSE A Индекс 16651.82 85.55
MSE B Индекс 11900.74 22.53

Мэдээ мэдээлэл

5-Р САРЫН 21-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-05-21 17:08:41

Энэ өдөр нийт 21,364,903,876 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.

5-Р САРЫН 20-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-05-20 16:37:07

Энэ өдөр нийт 17,227,481,422 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.

ҮНИЙН САНАЛ АВАХ ТУХАЙ

2024-05-20 14:49:15

Сонирхсон компаниуд төсөвт өртөгт багтаан хамтран ажиллах үнийн санал, компанийн танилцуулга, туршлагын мэдээллийг 2024 оны 5 сарын 23-ны өдөрт багтаан албан бичгээр ирүүлэхийг хүсье.  

Мэдээ мэдээлэл

ХААН БАНК ОЛОН НИЙТЭЭС ТАТАН ТӨВЛӨРҮҮЛСЭН ХӨРӨНГИЙН ЗАРЦУУЛАЛТЫН ТАЙЛАНГАА ТАНИЛЦУУЛЖ БАЙНА

2023-07-17 17:26:49

ХААН банк нь 2023 оны 04 дүгээр сарын 13-наас 19-ний өдрүүдэд 959 төгрөгийн нэгж үнэ бүхий 191,219,800 ширхэг энгийн хувьцааг олон нийтэд нээлттэй арилжиж, нийт 183,379,788,200 тэрбум төгрөгийг татан төвлөрүүлсэн. 

Татан төвлөрүүлэх хөрөнгийн зарцуулалтын талаар үнэт цаасны танилцуулгад тодорхой тусгасан бөгөөд татан төвлөрүүлсэн хөрөнгийг дараах байдлаар зарцуулахаар төлөвлөсөн. Үүнд: 

  • Цахим шилжилт, мэдээлэл технологийн хөрөнгө оруулалт 35% буюу 64.1 тэрбум

  • Ногоон төсөл, хөтөлбөрүүдийн санхүүжилт 34% буюу 62.4 тэрбум

  • Орон сууц, хөрөнгө оруулалтын санхүүжилт 31% буюу 56.9 тэрбум

Үүнээс:  

1-р зориулалт буюу цахим шилжилт, мэдээлэл технологийн хөрөнгө оруулалтын чиглэлээр  5,134.3 сая төгрөг зарцуулсан. 

2-р зориулалт буюу ногоон ногоон төсөл хөтөлбөрүүдийн хувьд шинэ зээлийн бүтээгдэхүүнүүд батлагдсан бөгөөд санхүүжилт хараахан хийгдээгүй.

3-р зориулалт буюу орон сууц, хөрөнгө оруулалтын санхүүжилт 100% буюу 56.9 тэрбум төгрөг зарцуулсан байна. 

Дэлгэрэнгүй тайланг энд дарж үзнэ үү.  

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ