• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

52433.32

( 335.56 0.64% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 52433.32 335.56
MSE A Индекс 20371.83 87.01
MSE B Индекс 15442.21 59.53

Мэдээ мэдээлэл

САР ШИНИЙН МЭНД ДЭВШҮҮЛЬЕ

2025-02-28 16:24:38

Монгол Улсын хөрөнгийн зах зээлийн оролцогч мэргэжлийн байгууллагууд, үнэт цаас гаргагч, хөрөнгө оруулагчид, эрхэм хувьцаа эзэмшигчид, нийт иргэд Та бүхэндээ XVII жарны "Элдэв эрдэнэт" хэмээх модон могой жилийн хаврын тэргүүн сарын мэнд дэвшүүлье!

02-Р САРЫН 28-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-02-28 15:14:37

Энэ өдөр нийт 76,965,548,513 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа. 

02-Р САРЫН 27-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-02-27 15:06:58

Энэ өдөр нийт 4,109,258,879 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулаа.

Мэдээ мэдээлэл

“МОНОС ХҮНС” ХК 2023 ОНЫ ЭХНИЙ ХАГАС ЖИЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАНГАА ТАНИЛЦУУЛЛАА

2023-08-14 17:30:21

“Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн I ангилалд бүртгэлтэй “Монос хүнс” ХК-ийн Гүйцэтгэх Захирал А.Отгондарь 08 дугаар сарын 14-ний өдөр 2023 оны эхний хагас жилийн үйл ажиллагааны тайлан, санхүүгийн үр дүнгээ танилцууллаа.

  • 2023 оны эхний хагас жилд борлуулалтын орлого өмнөх оны мөн үеэс 19%-иар өсч, 16.4 тэрбум төгрөгт хүрлээ.

  • Цэвэр ашиг өмнөх оны мөн үеэс 38%-иар өсч, хоёр тэрбум төгрөгт хүрсэн.

Онцлох үйл явдал:

  • Монос Хүнс ХК-ийн ТУЗ-ийн 2023 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн хурлаар 2022 оны жилийн эцсийн цэвэр ашгийн 30% болох 981 сая төгрөг буюу нэгж хувьцаанд 2.4 төгрөгийн ногдол ашиг хуваарилахаар шийдвэрлэсэн.

  • Компани экспортын хүрээгээ тэлж, “Милино” брэндийн ааруултай тарагтай, чацарганатай үрлийг ОХУ-ын зах зээлд амжилттай нийлүүлсэн. Бүгд Найрамдах Киргиз Улсад 20 нэр төрлийн бүтээгдэхүүнийг экспортлох хэлэлцээрийг хийгээд байна.

  • Эрэгтэйчүүдийн эрүүл мэндэд чиглэсэн “Хэнэгтэй Монгол Эр хүн” нийгмийн нөлөөллийн төслийг хэрэгжүүлж, давхардсан тоогоор 11 сая хүнд хүргэсэн.

  • “Монос Хүнс” ХК нь ESG буюу “Байгаль орчин, нийгэм, засаглалын үнэлгээ” хийлгэж нийт 10 онооноос 6.9 оноо авлаа. “Монос Хүнс” ХК нь бизнесийн үйл ажиллагааг байгаль орчинд ээлтэйгээр хөгжүүлэх, нийгэмд хөрөнгө оруулах замаар компанийн засаглалаа тогтворжуулах дэлхийн чиг хандлагыг баримталж буйгаа баталгаажуулав.

  • MFC 2.0 төслийн гүйцэтгэл амжилттай хэрэгжиж, үйлдвэрийн барилга 95%, тоног төхөөрөмжийн нийлүүлэлт 90%, бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн ажлын явц 95%-тай ажиллаж байна.

Дэлгэрэнгүй тайлантай энд дарж танилцана уу.

Шууд дамжуулалтын 1-р хэсгийг эндээс хүлээн авч үзнэ үү.

Шууд дамжуулалтын 2-р хэсгийг эндээс хүлээн авч үзнэ үү.

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ