• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

52433.32

( 335.56 0.64% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 52433.32 335.56
MSE A Индекс 20371.83 87.01
MSE B Индекс 15442.21 59.53

Мэдээ мэдээлэл

САР ШИНИЙН МЭНД ДЭВШҮҮЛЬЕ

2025-02-28 16:24:38

Монгол Улсын хөрөнгийн зах зээлийн оролцогч мэргэжлийн байгууллагууд, үнэт цаас гаргагч, хөрөнгө оруулагчид, эрхэм хувьцаа эзэмшигчид, нийт иргэд Та бүхэндээ XVII жарны "Элдэв эрдэнэт" хэмээх модон могой жилийн хаврын тэргүүн сарын мэнд дэвшүүлье!

02-Р САРЫН 28-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-02-28 15:14:37

Энэ өдөр нийт 76,965,548,513 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа. 

02-Р САРЫН 27-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-02-27 15:06:58

Энэ өдөр нийт 4,109,258,879 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулаа.

Мэдээ мэдээлэл

“ГОЛОМТ БАНК” ХК 2023 ОНЫ ЭХНИЙ ХАГАС ЖИЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАНГАА ТАНИЛЦУУЛЛАА

2023-08-23 15:18:31

“Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн I ангилалд бүртгэлтэй “Голомт Банк” ХК-ийн Гүйцэтгэх захирал Норихико Като 08 дугаар сарын 23-ны өдөр 2023 оны эхний хагас жилийн үйл ажиллагааны тайлан, санхүүгийн үр дүнгээ танилцууллаа.

Тайлант хугацаанд:

Голомт банк эхний хагас жилийн байдлаар 78 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажиллаж, актив 1.7 хувь, өөрийн хөрөнгийн өгөөж 18.5 хувьтай гарлаа. 2022 оны эцэстэй харьцуулахад:

  • Нийт актив 2%-иар өсөж 9.2 их наяд төгрөгт,

  • Нийт зээл 10%-иар өсөж 4.3 их наяд төгрөгт,

  • Харилцагчийн эх үүсвэр 5%-иар өсөж 6.0 их наяд төгрөгт хүрэв.

Онцлох үйл ажиллагаа:

  • Голомт банк гадаад шилжүүлгийн цоо шинэ суваг болох “Visa B2B Connect” үйлчилгээг VISA компанитай хамтран үйл ажиллагаандаа амжилттай нэвтрүүллээ.

  • Нийт орон сууцны зээлдэгчийн 91%-ийг даатгалд бүрэн хамруулж, орон сууцны зээлийн 24%, Кастодиан банкны зах зээлд 44%, Кредит картын зах зээлд 43%-ийг тус тус эзэлж байна.  

  • Big Loyalty урамшуулалт хөтөлбөр, Үндэсний хуримтлалын хөтөлбөр зэрэг харилцагчдын оролцоо ихтэй, эрэлт өндөртэй байдаг аянуудыг амжилттай үргэлжлүүллээ.

Дэлгэрэнгүй тайлантай энд дарж танилцана уу.

Шууд дамжуулалтыг эндээс хүлээн авч үзнэ үү.

            МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ​​​​​​