• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

49025.79

( -464.53 -0.94% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 49025.79 -464.53
MSE A Индекс 18992.91 -145.03
MSE B Индекс 14952.13 69.81

Мэдээ мэдээлэл

11-Р САРЫН 22-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-11-22 17:03:31

Энэ өдөр нийт 91,633,014,641 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.

"МОНГОЛ ХУВЬЦАА ҮЦК" ХХК-ИЙН ГИШҮҮНЧЛЭЛИЙН ЭРХИЙГ СЭРГЭЭЛЭЭ

2024-11-22 16:03:33

"Монголын хөрөнгийн бирж" ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2024 оны 11 дүгээр сарын 18-ний өдрийн 52 тоот тогтоолоор "Монгол хувьцаа ҮЦК" ХХК-ийн гишүүнчлэлийн эрхийг сэргээлээ.

11-Р САРЫН 21-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-11-21 16:02:50

Энэ өдөр нийт 10,966,664,187 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.

Мэдээ мэдээлэл

"ГОЛОМТ БАНК" ХК ОЛОН НИЙТЭЭС ТАТАН ТӨВЛӨРҮҮЛСЭН ХӨРӨНГИЙН ЗАРЦУУЛАЛТЫН ТАЙЛАНГАА ТАНИЛЦУУЛЛАА

2024-01-15 11:46:04

"Голомт Банк" ХК нь "Монголын хөрөнгийн бирж" ХК-ийн Үнэт цаас гаргагчаас олон нийтэд хүргэх мэдээллийн журам"-ын 9.1-д заасны дагуу татан төвлөрүүлсэн хөрөнгийн зарцуулалтын тайланг 2023 оны 4-р улирлын байдлаар танилцуулж байна. 

Тус банк 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдрөөс 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдрүүдэд анхдагч зах зээлийн арилжаагаар хувьцааныхаа 10.09 хувь буюу 80,402,743 ширхэг хувьцааг нэг бүрийг нь 1,285 төгрөгөөр нийтэд санал болгосон. Захиалгын эрэлт өндөр байсан тул олон нийтэд санал болгосон хувьцааны 15 хувьтай тэнцэх хэмжээний буюу 12,060,411 ширхэг хувьцааг нэмэлтээр гаргаж, нийт 118,815,152,890 төгрөгийг /нийт хувьцааны 11.43 хувь/ олон нийтээс амжилттай татан төвлөрүүлсэн.

Нийт татан төвлөрүүлсэн 118,815,152,890 төгрөгийн зарцуулалт дараах байдалтай байна. Үүнд:

           1. Үнэт цаас гаргахтай холбоотой шууд зардал: 2.1 тэрбум төгрөг

            2. Зээл олголт 116.7 тэрбум төгрөг

"Голомт Банк" ХК 2023 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн байдлаар татан төвлөрүүлсэн хөрөнгөө бүрэн зарцуулсан байна.

Дэлгэрэнгүй тайланг энд дарж үзнэ үү.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ