• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

43707.55

( 378.78 0.87% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 43707.55 378.78
MSE A Индекс 17025.55 36.87
MSE B Индекс 12090.76 -30.48

Мэдээ мэдээлэл

ЗЭСИЙН БАЯЖМАЛЫН АРИЛЖААГ НЭЭХ ЦАН ЦОХИХ ЁСЛОЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА 

2024-04-29 19:19:11

Ийнхүү Монгол Улсын түүхэнд зэсийн баяжмалыг биржээр арилжаалсан эхний өдөр "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ын 3,000 тонн баяжмал амжилттай арилжигдаж, Монголын уул уурхайн бүтээгдэхүүний экспортын түүхэнд нэгэн шинэ хуудас нээгдлээ.  

4-Р САРЫН 29-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-04-29 17:42:03

Энэ өдөр нийт 36,765,716,335 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа

ДОЛОО ХОНОГИЙН АРИЛЖААНЫ ТОЙМ МЭДЭЭ

2024-04-29 13:21:48

2024 оны 4 дүгээр сарын 22-ноос 2024 оны 4 дүгээр сарын 26-ны хооронд өдөрт дунджаар 194,842,822,677.4 төгрөгийн арилжаа зохион байгуулагдлаа.

Мэдээ мэдээлэл

"АРД КРЕДИТ ББСБ" ХК-ИЙН НИЙТЭД САНАЛ БОЛГОН НЭМЖ ГАРГАЖ БУЙ ХУВЬЦААГ БҮРТГЭЛЭЭ

2024-01-31 12:20:21

Санхүүгийн зохицуулах хорооны 2023 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 428 тоот тогтоол болон "Монголын хөрөнгийн бирж" ХК-ийн Гүйцэтгэх захирлын 2023 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн А/140 тоот тушаалын дагуу "Ард Кредит ББСБ" ХК-ийн олон нийтэд нээлттэй хүрээнд нэмж гаргаж буй нэг бүр нь 10 төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий 84,000,000 ширхэг энгийн хувьцааг бүртгэн, тус компанийн нийт гаргасан энгийн хувьцааны тоог нийт 364,000,000 ширхэг байхаар Монголын хөрөнгийн биржийн үнэт цаасны бүртгэлд өөрчлөлт орууллаа.

"Ард Кредит ББСБ" ХК-ийн нэмэлт хувьцааг олон нийтэд танилцуулах үйл ажиллагаанд үндсэн андеррайтераар "Стандарт Инвестмент ҮЦК" ХХК, туслах андеррайтераар "Ард Секюритиз ҮЦК" ХХК ажиллаж байна.

Үнэт цаасны танилцуулгатай энд дарж танилцана уу.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ