• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

49471.75

( 364.24 0.74% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 49471.75 364.24
MSE A Индекс 19316.92 187.95
MSE B Индекс 15145.56 -13.98

Мэдээ мэдээлэл

11-Р САРЫН 28-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-11-28 17:39:07

Энэ өдөр нийт 7,767,336,868 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа. 

“ТӨРИЙН БОЛОН ОРОН НУТГИЙН ӨМЧИТ КОМПАНИЙН ШИНЭЧЛЭЛ БА ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛ” СУРГАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛГИЙН НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭ ЭХЭЛЛЭЭ

2024-11-28 15:44:18

Маргааш (2024.11.29) Туушин зочид буудлын 5 давхар, Соёмбо танхимд хэлэлцүүлэг зохион байгуулагдана.

“ТЭНГЭР ДААТГАЛ” ХХК-ИЙН ХУВЬЦААНЫ АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖААГ НЭЭХ ЦАН ЦОХИХ ЁСЛОЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2024-11-28 11:43:04

Ёслолын ажиллагаанд “Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн Бизнес хөгжлийн газрын захирал Т.Хаш-Эрдэнэ, Санхүүгийн зохицуулах хорооны Дэд дарга Т.Цэрэнбадрал, “Тэнгэр даатгал” ХХК-ийн Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Б.Баянмөнх, “Ти Ди Би секьюритис ҮЦК" ХХК-ийн Гүйцэтгэх захирал С.Батчимэг, “Мандал капитал маркетс ҮЦК” ХХК-ийн гүйцэтгэх захирал  А.Өлзийдэлгэр болон албаны бусад төлөөлөл оролцсон юм. 

Мэдээ мэдээлэл

ЖЭТ ОЛОН УЛСЫН СУРГУУЛИЙН АХЛАХ АНГИЙН СУРАГЧИД БИРЖИД ЗОЧИЛЛОО

2024-02-01 13:54:07

“Монголын хөрөнгийн бирж” ХК-д өнөөдөр /2024-02-01/ Жэт Олон Улсын Сургуулийн Үйл ажиллагаа хариуцсан баг 11, 12 дугаар ангийн сурагчдын хамт зочиллоо. Тус сургууль “Бизнесийн 7 хоног” аяныг өрнүүлж, хэд хэдэн ажил төлөвлөсний нэг нь “Монголын хөрөнгийн бирж”-ийн үйл ажиллагаатай танилцуулах аялал ажээ.

Энэ үеэр аяллыг санаачлагч Нийгмийн багш Э.Баасанцэрэнтэй товч ярилцлаа.

       Тэрээр “Манай сургуулийн ахлах ангийн хөтөлбөр хэд хэдэн судлагдахуунтай. Олон улсын NCC хөтөлбөрөөр Бизнес экономикс хичээл ордог бол үндэсний ЦӨМ хөтөлбөрт Нийгэм судлалын хичээлээр “Эдийн засаг” бүлэг сэдвийн хүрээнд Хөрөнгийн бирж, хөрөнгө оруулалтын талаар хичээл үздэг. Тэгэхээр үндэсний төдийгүй олон улсын хичээлийн хөтөлбөр дээр үзсэн хичээл агуулгуудаа бодит үйл ажиллагаатай нь уялдуулж ойлгох, үндэсний хэмжээний төв байгууллагатай танилцаж түүх, үйл ажиллагааг нь судална гэдэг манай баг хамт олонд асар их ач холбогдолтой. Хүүхдүүд маань ч сэтгэл өндөр байна. “Бизнесийн 7 хоног”-ийн төлөвлөгөөний хүрээнд сургуульдаа зочин илтгэгч урьж, ахлах ангийн сурагчдын хөрөнгийн зах зээлийн талаарх мэдлэг мэдээллийг баяжуулаад, үүний дараа аяллаа эхэлсэн нь үр өгөөжтэй практик хичээл боллоо” хэмээн дүгнэсэн юм.

12 дугаар ангийн сурагч Т.Тэлмүүн :

        Бизнес, эдийн засаг сонгон судалж байгаа хүүхдүүдийн хувьд Хөрөнгийн биржийн үйл ажиллагаатай бодитоор танилцах боломж олгосонд баярлалаа. Миний бодлоор “Монгол хүн бүрт хувьцаатай” гэж ээж аавууд ярьдаг байсан. Гэтэл өчигдрөөс “1072 хувьцааны ногдол ашиг олгож эхэлсэн” мэдээ гарч, хувьцаа гэж юу вэ, бид үр ашгийг нь яаж хүртэж болох вэ гэдгийг бид ид сонирхож эхэлсэн. Яг ийм үед хувьцааг арилжаалдаг гол байгууллага дээр нь ирээд, киноноос харж байсан төсөөллийн орчинд өөрөө орж ирсэн үнэхээр гоё аялал болж байна, маш сонирхолтой байна.

Жэт Олон Улсын Сургуулийн Бизнесийн багш Али Вазири /Ali Vaziri/, Нийгмийн багш Э.Баасанцэрэн, Үйл ажиллагаа хариуцсан менежер Л.Болор, Дата аналист О.Энхжин нар МХБ-д ажиллалаа.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ