• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

49471.75

( 364.24 0.74% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 49471.75 364.24
MSE A Индекс 19316.92 187.95
MSE B Индекс 15145.56 -13.98

Мэдээ мэдээлэл

11-Р САРЫН 28-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-11-28 17:39:07

Энэ өдөр нийт 7,767,336,868 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа. 

“ТӨРИЙН БОЛОН ОРОН НУТГИЙН ӨМЧИТ КОМПАНИЙН ШИНЭЧЛЭЛ БА ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛ” СУРГАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛГИЙН НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭ ЭХЭЛЛЭЭ

2024-11-28 15:44:18

Маргааш (2024.11.29) Туушин зочид буудлын 5 давхар, Соёмбо танхимд хэлэлцүүлэг зохион байгуулагдана.

“ТЭНГЭР ДААТГАЛ” ХХК-ИЙН ХУВЬЦААНЫ АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖААГ НЭЭХ ЦАН ЦОХИХ ЁСЛОЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2024-11-28 11:43:04

Ёслолын ажиллагаанд “Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн Бизнес хөгжлийн газрын захирал Т.Хаш-Эрдэнэ, Санхүүгийн зохицуулах хорооны Дэд дарга Т.Цэрэнбадрал, “Тэнгэр даатгал” ХХК-ийн Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Б.Баянмөнх, “Ти Ди Би секьюритис ҮЦК" ХХК-ийн Гүйцэтгэх захирал С.Батчимэг, “Мандал капитал маркетс ҮЦК” ХХК-ийн гүйцэтгэх захирал  А.Өлзийдэлгэр болон албаны бусад төлөөлөл оролцсон юм. 

Мэдээ мэдээлэл

ЗАХИАЛАГЧИЙН ХЯНАЛТЫН ИНЖЕНЕРТЭЙ ХАМТРАН АЖИЛЛАНА

2024-02-20 10:03:16

Зарын утга:

      Хөрөнгийн зах зээлийн сургалт, үйлчилгээ, мэдээллийн хүртээмжтэй байдлыг нэмэгдүүлэх төв бий болгох төслийн хүрээнд “Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн барилгын дотоод зохион байгуулалтын шинэчлэлтийн зураг төслийн дагуу засвар, угсралтын ажилд захиалагчийн хяналтын инженертэй хамтран ажиллана.

Төслийн байршил:

Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Сүхбаатарын талбай-3, Төв шуудан ХК-ийн ард байрлах түүхэн дурсгалт “Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн оффисын байр.

Цалин хөлс:

Захиалагчтай хамтран зөвшилцөж, гэрээ байгуулна.

Гэрээний хугацаа:

Гүйцэтгэгчтэй байгуулсан гэрээт ажлыг дуусгаж, барилгын засварын ажлыг бүрэн ашиглалтад хүлээлгэн өгөх хугацаагаар.

Гүйцэтгэх үндсэн үүрэг:

Захилагчийн чиг үүргийг хэрэгжүүлэх, барилгын засварын зургийг ажлын даалгаварт тусгасны дагуу бүрэн хүлээн авах, барилгын засварын ажлыг зохих зөвшөөрөл, зураг төсөл, стандарт, техникийн нөхцлийн дагуу гүйцэтгүүлэх болон барилгын засварын ажлын явцад хяналт тавьж, гүйцэтгэлийг баталгаажуулах, хөрөнгө оруулалт, санхүүгийн эх үүсвэрийг үр ашигтай зарцуулах, материалын чанар, стандартад онцгой анхаарч хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн үйл ажиллагааг оновчтой зохион байгуулах, барилга байгууламжийн засварын ажлыг бүрэн хүлээн авч ашиглалтанд оруулах хүртэлх үйл ажиллагааг хариуцах.

Тавигдах шаардлага:

  • Иргэний ба үйлдвэрийн барилгын инженер, архитектур мэргэжлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй.

  • Хяналтын инженерээр 5-аас дээш жил ажилласан ажлын туршлагатай. Мэргэшсэн инженерийн зэрэгтэй.

  • Монгол Улсын түүхийн дурсгалт барилга, байгууламжийн засвар, шинэчлэлтийн ажлыг гүйцэтгэж байсан болон захиалагчийг төлөөлж ажиллаж байсан туршлагатай бол давуу тал болно.

  • Барилгын заслын ажил, аюулгүй ажиллагааны норм, дүрэм, стандарт, зураг төсөл, техникийн шаардлага, интерьер гүйцэтгэл, материалын чанар, технологийн талаар өндөр мэдлэгтэй.

  • Барилгын ажлын зураг төсөл унших, барилга угсралтын технологийн шийдэл гаргах, материалын тооцоо хийх чадвартай.

  • Ажилдаа хариуцлагатай, гүйцэтгэл өндөр, гүйцэтгэсэн ажлыг бичгээр болон амаар тайлагнах чадвартай.

Нэмэлт мэдээлэл:

       “Монголын хөрөнгийн бирж” ХК нь 1948 онд классик загвараар баригдсан түүхэн дурсгалт барилга юм. Нийт 1,233 мкв талбайтай бөгөөд 2024 онд багтаан засварын ажлыг бүрэн дуусгах төлөвлөгөөтэй ажиллаж байна.

Сонгон шалгаруулалтад оролцох инженер нь:

  • Өөрийн танилцуулгаа “Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн оффист ирүүлэх эсвэл info@mse.mn, хаягаар илгээнэ үү.
  • Дэлгэрэнгүй мэдээллийг ажлын өдрүүдэд 09:00-18:00 цагийн хооронд 11-323715 /дотуур дугаар 2111/ утсаар холбогдон авна уу.

Сонгон шалгаруулалтын хугацаа: 2024.02.20 - 2024.02.26-ны өдрийг дуустал.

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ