• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

49364.66

( 351.65 0.72% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 49364.66 351.65
MSE A Индекс 18912.86 107.46
MSE B Индекс 14794.36 -163.82

Мэдээ мэдээлэл

11-Р САРЫН 08-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-11-08 14:51:42

Энэ өдөр нийт 12,707,357,618 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

11-Р САРЫН 07-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-11-07 15:02:58

Энэ өдөр нийт 21,208,289,093 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.

11-Р САРЫН 06-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-11-06 15:01:11

Энэ өдөр нийт 18,146,731,001 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа. 

Мэдээ мэдээлэл

"ЗЭСИЙН БАЯЖМАЛЫН БИРЖИЙН АРИЛЖАА" СЭДЭВТ ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ 14 УЛСЫН ТӨЛӨӨЛӨЛ, НИЙТ 200 ГАРУЙ ТӨЛӨӨЛӨГЧ ОРОЛЦЛОО

2024-03-18 16:18:35

Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн хуралдааны 50 дугаар тэмдэглэлийн 2-т “Уул уурхайн бүтээгдэхүүний биржээр зэсийн баяжмалыг үе шаттайгаар арилжаалах асуудлыг судалж, туршилтаар арилжааг эхлүүлэх арга хэмжээ авч хэрэгжүүлэх”-ийг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдад даалгасан.

Улмаар тус яамнаас Засгийн газрын 2023 оны 223 дугаар тогтоолоор батлагдсан “Уул уурхайн бүтээгдэхүүний биржээр арилжаалах бүтээгдэхүүний нэр төрөл, ангилал”-д зэс, молибденийн баяжмал, бүтээгдэхүүнийг нэмэх тухай саналыг боловсруулж, 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэсэн юм.

Засгийн газраас эхний ээлжинд Монгол Улсын үйлдвэрлэж, экспортолж буй зэсийн нийт баяжмалын 10%-ийг биржээр арилжаалах бодлогыг баримталж байгаа ба өнөөдөр /2024.03.18/ УУХҮЯ, “Монголын хөрөнгийн бирж” ХК хамтран “Зэсийн баяжмалын биржийн арилжаа” сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгууллаа.

Хэлэлцүүлгийг худалдагч, худалдан авагч талуудын оролцоотойгоор танхим, цахим  хосолсон хэлбэрээр зохион байгуулж, арилжааны зарчим, гэрээний нөхцөл зэрэг холбогдох асуудлуудаар мэдээлэл хийн, талууд харилцан санал солилцсон.

Хэлэлцүүлэгт БНХАУ, БНСУ, Вьетнам, Сингапур, Хонгконг, ОХУ, Швейцар, АНУ, БНЧУ, Канад, Энэтхэг, Австрали, Англи, Турк зэрэг улсын, мөн дотоодын аж ахуй нэгжүүдийн нийт 200 гаруй төлөөлөгч оролцлоо.

Монгол Улс 56.5 сая.тн зэс металлын баталгаат нөөцтэй ба 2023 оны гүйцэтгэлээр 1,525.0 мянган.тн зэсийн баяжмал үйлдвэрлэн экспортод гаргасан. Цаашид Оюу толгой төслийн далд уурхай бүрэн хүчин чадалдаа хүрч, Цагаан суваргын ордыг ашиглах төсөл хэрэгжсэнээр 2025 оноос 1.9 сая.тн зэсийн баяжмалыг үйлдвэрлэх боломж бүрдэхээр байна.

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ