Засгийн Газрын 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн хуралдаанаар “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын зэсийн баяжмалын туршилтын арилжааг Монголын хөрөнгийн биржээр дамжуулан арилжаалах шийдвэрийг гаргасан.
Тус шийдвэрийн хүрээнд Монголын хөрөнгийн бирж өнөөдөр /2024.03.22/ худалдан авагчдад зориулж арилжаанд хэрхэн оролцох тухай заавар, Дэмо арилжаа буюу системийн дэлгэрэнгүй танилцуулга, сургалтыг зохион байгууллаа.
Сургалтыг англи болон хятад хэлээр, цахим хэлбэрээр зохион байгуулж нийт 11 улсын 60 гаруй төлөөлөл хамрагдав.
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ