Санхүүгийн зохицуулах хорооны 2024 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 87 тоот тогтоол болон "Монголын хөрөнгийн бирж" ХК-ийн Гүйцэтгэх захирлын 2024 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн А/125 тоот тушаалаар бүртгэгдсэн "Бичил Эй Би Эс Лояалти ТЗК" ХХК-ийн олон нийтэд санал болгон гаргаж буй 24 сарын хугацаатай, жилийн 18.5 хувийн хүүтэй, нэг бүр нь 100,000 /нэг зуун мянга/ төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий 200,000 /хоёр зуун мянга/ ширхэг хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны анхдагч зах зээлийн арилжааг 2024 оны 04 дүгээр сарын 02-ны өдрөөс эхлэн 2024 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийг дуустал 10:00-17:00 цагийн хооронд Монголын хөрөнгийн биржийн IPO системээр дамжуулан хүлээн авахаар боллоо.
Үнэт цаасны танилцуулгыг эндээс үзнэ үү.
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ