2024 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр энгийн арилжаагаар 42 хувьцаат компанийн 481,371,668 төгрөгийн үнийн дүн бүхий 1,761,108 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 25 компанийн хувьцааны ханш өсч, 13 компанийн хувьцааны ханш буурсан бол 4 компанийн ханш тогтвортой байлаа.
Үүнээс Булигаар ХК (MBG +14.94%), Шивээ овоо ХК (SHV +13.26%), Монголын хөрөнгийн бирж ХК (MSE +7.86%), Мандал Даатгал ХК (MNDL +7.86%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол Ремикон ХК (RMC -12.00%), Монгол Базальт ХК (MBW -3.44%), Гермес центр ХК (HRM -3.07%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байв.
Мөн өнөөдрийн үнэт цаасны арилжаагаар:
-
Хөрөнгө оруулалтын 2 сангийн 14,131 ширхэг нэгж эрх 4,370,036 төгрөгөөр арилжигдсан байна.
Уул уурхайн бүтээгдэхүүний арилжаагаар:
-
"Энержи Ресурс" ХХК-ийн 3 багц 19,200 тонн баяжуулсан коксжих нүүрс 22,848,000 юань буюу 10,657,449,600 төгрөгөөр,
-
“Монголросцветмет” ТӨҮГ-ын 6 багц 19,800 тонн 52%-ийн агууламжтай төмрийн хүдэр 1,405,800 ам.доллар буюу 4,746,613,410 төгрөгөөр,
-
"Энержи Ресурс" ХХК-ийн 4 багц 25,600 тонн баяжуулсан дунд зэрэг үнстэй хагас хатуу коксжих нүүрс 11,776,000 юань буюу 5,492,915,200 төгрөгөөр,
-
"Дарханы төмөрлөгийн үйлдвэр" ХХК-ийн 2 багц 6,300 тонн 58%-ийн агууламжтай төмрийн баяжмал 396,900 ам.доллар буюу 1,340,113,005 төгрөгөөр тус тус арилжаалагдлаа.
Энэ өдөр нийт 22,722,832,919 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.
ТOП-20 индекс 1.36% хувиар өсч, 41,627.44 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 10,823,523,161,039 төгрөг боллоо.
-
Үнэт цаасны арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.
-
Уул уурхайн бүтээгдэхүүний арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ